Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 150753 хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд хамруулна. Дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын 131 байнгын цэг, цэцэрлэгүүдээр 326 түр цэг, бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх 106 явуулын цэгээр нэмэлт дархлаажуулалтыг хийж, витамин А уулгана.
Тухайлбал:
Баянгол дүүрэгт байнгын 23 цэг, түр 25 цэг, явуулын 7 цэг,
Баянзүрх дүүрэгт байнгын 28 цэг, түр 75 цэг, явуулын 27 цэг,
Багануур дүүрэгт байнгын 5 цэг, түр 6 цэг, явуулын 4 цэг,
Багахангай дүүрэгт байнгын 1 цэг, түр 1 цэг, явуулын 1 цэг,
Чингэлтэй дүүрэгт байнгын 19 цэг, түр 35 цэг, явуулын 5 цэг,
Налайх дүүрэг байнгын 7 цэг, явуулын 3 цэг,
Сонгинохайрхан дүүрэгт байнгын 11 цэг, түр 56 цэг, явуулын 41 цэг ,
Сүхбаатар дүүрэгт байнгын 21 цэг, түр 65 цэг, явуулын 3 цэг,
Хан-Уул дүүрэгт байнгын 16 цэг, түр 63 цэг, явуулын 15 цэг ажиллаж байна.
Уншиж байна |