Мягмар гарагт шилжих шөнө Хятадад 6,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Ганьшу, Цинхай мужуудад байгалийн гамшгийн улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 6,2 магнитудын газар хөдлөлтийн улмаас Ганьшу, Цинхай мужуудад 111 хүн амиа алдаж, 230 хүн гэмтэж бэртжээ. Байгалийн гамшгийн дараа хүмүүсийг аврах, эрэн хайх, газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг БНХАУ-ын дарга Ши Жинпинь үүрэгдсэн байна.
Өнгөрсөн шөнө болсон энэ газар хөдлөлтийн улмаас усан хангамж, эрчим хүчний хангамж, тээвэр, харилцаа холбоо болон бусад дэд бүтцийн объектууд эвдэрч гэмтжээ. Одоо газар хөдлөлтийн бүсэд 1400 гал сөнөөгч, аврагч ажиллаж байгаа юм байна.
Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө болсон энэ газар хөдлөлтийн голомт нь 10 км гүнд байсан бөгөөд Ганьшу мужийн хэд хэдэн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |