Хятадад нядалж, хүнсэнд хэрэглэх гэж байсан 1000 гаруй муурыг суллажээ
2023-10-27

Хятадын Жянсу мужийн цагдаагийнхан 1000 гаруй муурыг ачин, нядалгааны газар руу авч явж байсан ачааны тэргийг саатуулжээ. Энэ талаар Хятадын The Paper хэвлэл мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, муурнуудыг модон хайрцганд хийсэн машин орон нутгийн оршуулгын газраас холгүйхэн байхыг амьтан хамгаалагчид олж харжээ. Ингээд тэд зургаан өдрийн туршид машиныг ажиглаж, улмаар муур цуглуулж байгааг олж мэдсэний дараа цагдаагийн газар хандсан байна. 

 

Улмаар цагдаагийнхан энэ машиныг зогсоож, муурнуудыг амьтны асрах газарт шилжүүлжээ. Цагдаагийнхны таамаглаж байгаагаар, эдгээр амьтдыг өмнөд зүг рүү аваачин нядалж, "гахай, хонины мах гэж итгүүлэн шорлог, хиам хийхээр төлөвлөж" байсан байж магадгүй гэнэ.

 

Амьтан хамгаалагчдын өгүүлснээр, муурыг нядалж, шорлог, хиамны мах болгон зарахаар зэхэж байсан хүмүүсийн үйлдлийг ийнхүү зогсоосон нь анхны тохиолдол биш гэнэ. Муурны махыг хонь, гахайн мах гэж хэлэн дөрвөн доллараар зардаг гэж амьтан хамгаалагчид өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятдад муурны махыг хонины мах гэж зардаг
2023-10-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-27