ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийн 50 нь амиа алджээ
2023-10-27

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, олон хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан юм. Үүний дараа ердөө дөрвөн хүнийг ХАМАС "хүмүүнлэгийн үүднээс" гэсэн тайлбартайгаар сулласан. Харин үлдсэн хүмүүсээс 50 нь амиа алдсан гэж ХАМАС мэдэгджээ. 

 

Тодруулбал, Газын зурваст ХАМАС бүлэглэлийн олзонд байгаа Израилын 50 иргэн Палестины нутгийг Израил бөмбөгдөж эхэлснээс хойш амиа алдсан гэж ХАМАС-ын зэвсэгт жигүүр болох "Изз ад-Дин аль-Кассамын бригад" бүлэглэл мэдэгджээ. 

 

Ийм мэдэгдэл гарахаас өмнө олзны хүмүүсийн хувь заяаг ХАМАС-ын төлөөлөгчид Москвад айлчлах үеэрээ Оросын дипломаттай ярилцсан гэх мэдээлэл гарсан. ХАМАС-ын төлөөлөгчид 10 дугаар сарын 26-ны өдөр Москвад гэнэтийн айлчлал хийж, Оросын талтай хэлэлцжээ. Энэ үеэр Оросын тал бүхий л олзны хүмүүсийг нэн даруй суллахыг шаардсан, олзны хүмүүсийг суллах, Оросын болон бусад гадаадын иргэдийг Палестины нутгаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.

 

Олзноос суллагдсан эмэгтэй: ХАМАС-ын дайчид бидэнд сайн хандаж байсан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Адгийн хөрш
2023-10-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-27