11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцүүлэг эхэллээ “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна ХААН Банк LinkedIn Learning-ийн Rising Star шагналыг Монголоос анх удаа хүртлээ Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
ВИДЕО: Бангкокт галт зэвсэг ашиглан гурван хүнийг хөнөөсөн өсвөр настныг баривчилжээ
2023-10-04

Мягмар гарагт Таиландын нийслэл Бангкок хотод байх "Сиам Парагон" худалдааны төвд зэвсэгт этгээд гал нээжээ. Энэ хэргийн улмаас гурван хүн амиа алдсан талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгт сэжиглэгдэж буй 14 настай хүү өөрөө цагдаагийнханд бууж өгчээ. Түүний хэрэг үйлдэх болсон сэдлийн талаарх мэдээлэл гараагүй байна. Галт зэвсэг ашигласан хэргийн улмаас гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. 

 

Цагдаагийнхан албан ёсоор мэдээлэл өгөхөөс өмнө олон нийтийн сүлжээгээр худалдааны төвөөс гүйн зугтаж буй хүмүүсийг харуулсан дүрс бичлэг тархаж байв. Дүрс бичлэг дээр худалдааны төв дотор буун дуутай төстэй чанга чимээ дөрвөнтөө хадаж байгаа нь бичигджээ. Хэргийн дараа Таиландын Ерөнхий сайд Сретта Тависин хэргийг нэн даруй шалгана хэмээн мэдэгдээд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин