Гитлерийн армийн ахмад дайчин олон улсын дуулиан дэгдээв
2023-09-28

Украины Ерөнхийлөгч Зеленский саяхан Канадад айлчилж, тус улсын парламентын хуралд оролцсон. Энэ үеэр болсон нэгэн үйл явдал дэлхий даяар шуугиан тарьж, Канад хүндхэн байдалд оржээ. 


Тодруулбал, Зеленскийн оролцсон хуралдаанд Дэлхийн II дайны үед "Галичин" СС-ийн 14 дүгээр дивизийн бүрэлдэхүүнд багтаж, Зөвлөлтийн армийн эсрэг тулалдаж явсан 98 настай Ярослав Хунка хүндэт зочноор уригдсан байна. Канадын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Рота СС-ын алба хаагч байсан ахмад настанд хандан "Украины тусгаар тогтнолын төлөө оросуудын эсрэг тэмцэж байсанд нь" талархал дэвшүүлжээ. 


Гэтэл "Галичин"-ий цэргийн анги дэлхийн  хоёрдугаар дайны үед хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан нь баримтаар тогтоогдсон байдаг. Үүнийг Холокост судлалын төвийн зүтгэлтнүүд болон Канадын еврейчүүд сануулж, Канадын улс төрчдийг шүүмжилсэн байна. 


"Нацистын цэргийн ангид алба хааж байсан ахмад дайчныг урьж, түүнд парламентынхан босож зогсон алга ташиж байгаа нь үнэхээр цочирдом хэрэг" хэмээн еврейчүүдийн "Симон Визенталийн нөхөд" төвийнхөн мэдэгдээд, улс төрчдийг олны өмнө уучлалт гуйхыг шаарджээ. 


СС-ийн дайчныг Канадын Парламентад урьсныг Канад дахь Оросын Элчин сайдын яам ч шүүмжилж, Канадын Гадаад хэргийн яам болон Жастин Трюдогийн захиргаанд эсэргүүцлийн ноот бичиг илгээнэ гэж мэдэгдэж байлаа. 


Польшийн Элчин сайдын яам ч энэ шуугианаас хоцорсонгүй. Польшийн Элчин сайд мөн л энэ асуудлыг шүүмжилж, Польш улс “нацистын гэмт хэрэгтнүүдийг цагаатгах”-ыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдээд уучлалт хүлээж байгаагаа мэдэгдэж байв. 


Түүнчлэн Беларусийн Гадаад хэргийн яам ч мэдэгдэл гаргасан юм. 


“Дэлхийн хоёрдугаар дайны үед гурван оршин суугч тутмын нэг нь үрэгдсэн Беларусь улс Канадын парламентад “Галичин” дивизийн ахмад дайчныг хүндэтгэн хүлээн авч байгааг хараад ихэд дургүйцэж, доромжлуулсан мэт мэдрэмж авч байна. Олон улсын байгууллагууд, Дэлхийн II дайны хохирогчдпыг хүндэтгэх сангуудаас энэ үйлдэлд эрхзүйн болон ёсзүйн үнэлгээ өгөхийг шаардацгаая. Мөн Канадын удирдлагаас албан ёсны уучлалт хүлээж байна” гэж Беларусийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 


Ярослав Хункаг урьсан нь дуулиан дэгдээсний учир 

Канадын парламентынхан Украины Ерөнхийлөгч танхимд зочлон, үг хэлэх үйл явдалд зориулан Украины ахмад дайчныг авчрахаар төлөвлөж. Гэтэл бүх зүйл буруугаар эргэв. 


Учир нь, парламентанд уригдсан Хунка СС-ийн 14 дүгээр дивиз, түүнчлэн “Галичин”-ы дивиз гэдгээрээ алдартай, нацистын командлал бүхий украинчуудаас бүрдсэн сайн дурын бүрэлдэхүүнд алба хаадаг байжээ. Энэ дивизиийнхэн Польш болон еврей иргэдийг олноор нь хөнөөсөн гэсэн баримт бий. 1945 онд Герман бууж өгөхийн өмнө энэ дивизийг Украины нэгдүгээр дивиз гэж өөрчлөн нэрлэх болжээ. 


Оттавагийн их сургуулийн профессорын онцолсноор, Хункагийн алба хааж байсан дивиз олон мянган украин хүнийг сайн дураар цэрэгт элсүүлж байсан бөгөөд тэдний олонх нь зэвсэг барин тэмцсэнээр Украин улс тусгаар тогтнож чадна гэсэн найдлага өвөрлөж явсан гэдэг. 


Канад уучлалт гуйв 
 

Ингээд олон улсын шүүмжлэлд орсон Канадын Засгийн газар болон парламент уучлалт гуйхаас аргагүй болжээ. 

“Гаргасан шийдвэрдээ харамсахаас аргагүй болгосон нэмэлт эмдээллийг авлаа. Манай гишүүд болон Украины төлөөлөгчид намайг мэдэгдэл хийх гэж байгаа талаар огт мэдээгүй байсныг та бүхэнд дуулгахыг хүсэж байна. Энэ бол миний л санаачилга байсан. Тиймээс манай орны болон дэлхий даяар тархан суурьшсан еврейчүүдээс гүнээ хүлцэл эрж байна. Үйлдлийнхээ төлөө би бүрэн хариуцлага хүлээнэ” хэмээн  Энтони  Рота мэдэгджээ. 


Үүний араас, Парламентад СС-ийн ахмад дайчныг урьж оролцуулсны төлөө  есдүгээр сарын 26-ны өдөр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Зеленскийгээс олны өмнө уучлалт гуйлаа. 


“Энэ бол Холокостын золиос болсон олон сая хүний дурсгалыг аймшигтайгаар гутаан доромжилсон хэрэг байлаа” хэмээн Трюдо мэдэгдээд, Ярослав Хункад хүндэтгэл үзүүлсэн нь еврейчүүд, польшууд, ромчууд, болон дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын дэглэмээс болж амиа алдсан олон сая хүний хувьд “нэн эмзэг, харуусам” үйл явдал болсон хэмээн онцолжээ. 


Арга хэмжээнд уригдсан СС-ийн ахмад дайчинд танхимд цугласан олон босож зогсон, алга ташсаны төлөө Трюдо Украины Ерөнхийлөгчөөс гүнээ хүлцэл өчиж байгааг онцолсон хэмээн CBS  телевиз дамжуулсан байна. 


Зөвхөн гадаад орнууд төдийгүй Канадын улс төрчид ч парламент дээр Гитлерийн дэглэмийн ахмад дайчныг урьсныг хурцаар шүүмжилж байлаа. 


Тухайлбал, Канадын нийтийн танхим дахь консерваторуудын тэргүүн Пьер Пуальевр Украины нацистын ахмад дайчныг Зеленский Ерөнхийлөгч түүхэн мэдэгдэл хийх үед парламентад урьсан нь “канадын түүхэнд гарсан цорын ганц, асар том ичгүүрт үйлдэл” хэмээн нэрлэж байв. 


Нийтийн танхимын дараг Энтони Рота болсон үйл явдлын хариуцлагыг гагцхүү өөр дээрээ авч байсан ч сөрөг хүчнийхэн Трюдог буруутгаж байсан юм. 
 

Shuud.mn
Сонин хачин
Манай улсад ч нэг иймэрхүү гажууд нөү мөү гэсэн хог шаарнууд байгаа шүү. Хогийг цэвэрлэж л байж орчин эрүүл байдаг. Тэдгээр хог шаар шавхруунуудыг эзэл рүү нь шүүрдэж хөөвөл их зүгээр шүү. Эргэж ирэхгүйгээр эх орныхоо хаалгыг хаах хэрэгтэй.
2023-09-29
Угаасаа НАТО чинь дэлхий даяар алан хядаж байдаг фашист байгууллага шүү дээ. Тийм болохоор ахмад фашистдаа хүндэтгэл үзүүлэх нь нээх гайхах асуудал биш.
2023-09-29
Оросын элчингийн угаадас долоогчоо чи энд дутчих, за
2023-09-28
зочин:
Монгол улс дуугүй байх нь фашизмыг, зеленскийг, дээрэмчин Америк, Англи, Канад, Укрианчуудыг илт дэмжиж байгааг нь илтгэн харуулж байна. Монголын гадаад бодлогын гутамшиг.
2023-09-28
Оросын элчингийн угаадас долоогчоо чи энд дутчих, за