Черногорт нэгэн өвөрмөц тэмцээн зохион байгуулагдаж байгаа аж. Энэ нь хамгийн залхуу хүнийг тодруулах тэмцээн бөгөөд оролцогчид таван долоо хоногийн туршид юу ч хийлгүй хэвтэснээрээ хэдийнэ дээд амжилтыг тогтоосон талаар Фокус мэдээлжээ.
"Черногорчууд хамгийн залхуу хүмүүс гэдэг яриаг бид наргиан болгон хувиргаж, хошин байдлаар харуулахыг хичээсэн. Тэмцээн зохион байгуулсан эхний жилд хүмүүс 36 цаг юу ч хийлгүй өнгөрүүлсэн, дараа жил нь 52 цаг үргэлжилсэн" гэж тэмцээнийг зохион байгуулагч, "Монтенегро" цогцолборын эзэн Мичо Благоевич хэвлэлийнхэнд ярьжээ. Харин энэ жилийн оролцогчид өмнөх жилүүдийн бүхий л дээд амжилтуудыг эвдэж, тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа аж. Тэмцээний ялагч 1000 евро авах бөгөөд хамгийн залхуу хүнээр тодрох хүсэлтэй оролцогчид сар гаруйн хугацаанд юу ч хийлгүй хэвтсээр л байгаа гэнэ.
Тэмцээний дүрмийн дагуу оролцогчид уух, идэх, унших, гар утас ашиглахыг зөвшөөрдөг. Гэхдээ гагцхүү хэвтээ байдалтай байх ёстой, босох, суухыг хориглодог аж. Найман цагт нэг удаа 10 минут бие засах газар орох боломжтой гэнэ. 2022 оны ялагч эмэгтэй 117 цаг буйдан дээр хэвтэж дээд амжилт тогтоож байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |