11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцүүлэг эхэллээ “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна ХААН Банк LinkedIn Learning-ийн Rising Star шагналыг Монголоос анх удаа хүртлээ Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Уулын Карабахд түлшний агуулах дэлбэрч, олон хүн амиа алджээ
2023-09-26

Уулын Карабах дахь Степанакерт-Аскеран чиглэлийн замын ойролцоо байсан түлшний агуулахад дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алдаж, шархаджээ. 

 

Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, есдүгээр сарын 25-ны үдэш Степанакерт дахь түлшний баазад дэлбэрэлт болсон байна. Энэ дэлбэрэлтийн улмаас амиа алдсан болон шархадсан хүний тоо нийтдээ 200 орчим болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Ийм олон хүн хохирсон шалтгаан нь тухайн үед Уулын Карабахыг орхин гарч байсна оршин суугчдад энэ агуулахаас түлш тарааж байсантай холбоотой аж. Шархадсан хүмүүсийн ихэнх нь биеийн байдал нь хүнд болон нэн хүнд байгаа бөгөөд тэднийг эмчлэх эмнэлгийн ажилтан дутмаг байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин