Путин Рамзан Кадыровын охиныг одонгоор шагнажээ
2023-09-05

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Чечений Соёлын сайд, тус улсын төрийн тэргүүн Рамзан Кадыровын охин Айшат Кадыровыг "Эх орны төлөөх гавьяа" одонгоор шагнажээ. 

 

ОХУ-ын эрхзүйн баримт бичгийн албан ёсны портал дээр нийтлэгдсэн Ерөнхийлөгчийн зарлигт өгүүлснээр, өдгөө 24 настай Кадыроваг "эх орны соёл, урлагийн хөгжлийн төлөө байгуулсан гавьяа, олон жил үр бүтээлтэй ажилласан"-ы төлөө хоёрдугаар зэргийн "Эх орны төлөөх гавьяа" одонгоор шагнасан байна. Чечений төрийн тэргүүн Рамзан Кадыровын том охин Айшат 2021 оны 10 дугаар сараас тус улсын Соёлын сайдын албыг хашиж байгаа юм. Үүнээс өмнө тэрбээр Чечений Соёлын сайдын нэгдүгээр орлогчоор 2020 онд томилогдож байжээ.

 

Айшат Кадырова 2016 онд 17 настайдаа Исламын загварын "Firdaws" ордны захирал болж байсан гэнэ. Тэрбээр Украин дахь дайнтай холбоотойгоор АНУ, Европын холбооны хоригт багтсан юм. Айшат Чечений төрийн өндөр дээд одон медальтай аж. Айшат 2017 онд 18 настайдаа гэрлэсэн. Айшатын эцэг Рамзаны амиа алдсан найзын хүү нь Айшатын нөхөр болжээ. Тэд хуримаасаа хоёр долоо хоногийн өмнө танилцаж байсан гэнэ.

Кадыровын охин Хадижат 20 настайдаа Сургуулийн өмнөх боловсролын газрын даргаар томилогдсон

Кадыров төрөл садан, тэр дундаа үр хүүхдээ өндөр албан тушаалд томилж, төрийн шагнал олгодог нэгэн. 2020 оны 12 дугаар сард Кадыровын өөр нэг охин Хадижат 20 настайдаа Грозный хотын Сургуулийн өмнөх боловсролын газрын даргаар томилогдож байжээ. 2022 онд түүнд Чеченийн дээд шагнал болхо Ахмат Кадыровын одонг гардуулж байсан бол үүнээс жилийн өмнө "Бүгд Найрамдах Чечень Улсын төлөө байгуулсан гавьяа" медалиар шагнаж байв. 

 

Кадыровын насанд хүрсэн хүүхдүүд бүгд л өндөр албан тушаалтай.

Кадыровын охин Хутмат 

Кадыровын бага охин Хутмат Чечений төрийн тэргүүний захиргааны орлогч даргаар 2022 оны хоёрдугаар сард томилогдож, 2023 оны зургадугаар сард  мөн л Чечений дээд шагнал Ахмат Кадыровын одонг хүртэж байв. Одоо ердөө 20 настай түүнийг "мужийн анагаах ухааны салбарт оруулсан асар их гавьяаны төлөө" ийм одон хүртээх зарлигийг эцэг нь буулгасан аж. 

 

"Кавказ.Реалии" сонин 2016 оны мэдээлэлдээ Рамзан Кадыровын 100 орчим төрөл садан Чечений төрийн албан тушаалыг хашдаг хэмээн онцолж байв. Төрөл садангаа төрийн өндөр албан тушаалд томилдгоо Кадыров "тэдэнд итгэдэг учраас томилдог" хэмээн тайлбарласны дээр төрийн албанд орох гэсэн төрөл төрөгсөд нь ийм алба хашиж байгаа хүмүүсээс хэдэн арав дахин их байгаа хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орк:
Сайхаан
2023-09-06
Зочин:
Болж л бна. Eр нь энэ улсын дотоод асуудал монголд түй ч хамаа байхгүй.энэ улс дотоод асуждлаа шийдэж чадаж бна. Бид дотоод асуудлаа ч шийдэж чадахгүй амьтан болж байгаа биз дээ.
2023-09-05
Мөнхжаргал:
Гэр бүлийн засаглал
2023-09-05
Уншигч:
Кадыровчуудад баяр, чечений жирийн ардуудад бол эмгэнэл юм. Путлёр бол өөрт нь үнэнч бол 5 настай хүүхэд, тарлан бух байсан ч төмрөөр шагнах болно.
2023-09-05
Болд:
Энэ улсад ардчилалын үнэр ч алга. Дундад зууны хаант засагтай л газар байна даа
2023-09-05
Тэнэг ямаа
2023-09-05
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-09-05
Хошин шог
2023-09-05