Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас баржээ
2023-08-30

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч нэг хүн нас барсан байна. 

 

Тодруулбал, энэ сарын 29-ний 10-11 цагийн хооронд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан. 

 

Одоогоор тус суманд хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. 

 

Эх сурвалж: Цээл сумын онцгой комисс

Shuud.mn
Сонин хачин
ядуу хүний хоногийн хоол байсан даа. одоо ч баян хүн идээд үхээд байдаг болж
2023-08-30
Том харх идэх дээрээ тултлаа хиймор нь доройтсон өлссөн нэгэн байж дээ.
2023-08-30