Төрийн Их Найрал хөгжмийн “Наадмын үдэш” тоглолт болно
2023-06-30

Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн Их Найрал болсон бөгөөд 60 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй, Монгол ардын уламжлалт, үндэсний хөгжмөөс бүрдсэн дэлхийд цор ганц найрал хөгжим юм.

 

 

Төрийн Их Найрал хөгжим Монголын болоод дэлхийн гайхамшигт хөгжмийн зохиолоос дээжлэн “Наадмын үдэш” тоглолтоор үзэгч түмнийхээ сонорыг мялаах гэж байна.

 

Уг тоглолтод Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох бугын урам, хурган чих, икэл хуур, суухан хуур,цуур, товшуур, төмөр хуур, хулсан хуур, нуман хуур зэрэг хөгжмийн аялгуу нэгэн дор эгшиглэх болно.

 

Эрхэм хүндэт үзэгч та бүхэн үндэсний их баяр наадмын үдшийг амьд хөгжмийн аялгуунд Монголын сайхан орноор аялахыг урьж байна.

 

Тоглолт 2023 оны 07 дугаар сарын 11-ний 20:00 цагаас Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа болно.

Shuud.mn
Сонин хачин