Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
ВИДЕО: Колизейн ханан дээр нэрээ сийлсэн жуулчныг 15 мянган еврогоор торгоно
2023-06-27

Колизейн Флавиев амфитеатрын ханан дээр нэгэн эр зугаацан, нэрээ сийлжээ. Энэ хэргийн дараа Италийн Соёлын сайд Женнаро Санжулино жуулчныг нэн даруй олж саатуулахыг цагдаагийнханд уриалсан байна. 

 

МИР24 телевизийн мэдээлснээр, Колизейн нэгэн хананд дээр жуулчин өөрийнхөө болон сүйт бүсгүйнхээ нэрийг "Ivan+Haley 23" хэмээн сийлжээ. Энэ үйл явдлыг түүний хажуугаар өнгөрч явсан хүмүүс бичиж аван, улмаар Юүтүб хуудсанд байршуулсан байна. Италийн хуульд түүхэн дурсгалт газрын ханыг сүйтгэхийг хориглосон байдаг тул жуулчны энэ үйлдэл гэмт хэрэгт тооцогдож, 15 мянган еврогийн торгууль эсвэл тав хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Залуу жуулчныг ийм үйлдэл хийж байхад бичлэг хийснийг анзаарсан жуулчин өөдөөс нь харан инээмсэглэхэд бичлэг хийж байсан хүн ханан дээр сийлж байгааг буруутгасан үгс хэлсэн байна. Энэ бичлэгийг зургадугаар сарын 23-ны өдөр хийсэн бөгөөд олон нийтийн сүлжээнд тавигдсаны дараа цагдаагийнхан хэргийг шалгаж эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иван:
Иван
2023-06-28