Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
NDR: Пригожинтой хэлэлцээ хийсэн нь Путиний хувьд том ялагдал
2023-06-26

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагийн хооронд Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин болон Батлан хамгаалах яамны хоорондын зөрчил туйлдаа хүрч, Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа. 

 

Бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, Евгений Пригожиний удирдлага дор зэвсэгт бослого үйлдэхээр завдсан хэн бүхнийг "хайр найргүй шийтгэнэ" хэмээн амлаж байв. Путинийг мэдэгдэл хийх хүртэл вагнерчууд Донын Ростов хотыг эзлэж, Москвагаас ердөө 200 км зайд ойртон очиж, байлдааны зургаан нисдэг тэрэг, нэг онгоц сөнөөн, 20 гаруй цэргийн нисгэгчийг хөнөөгөөд байлаа. 

 

"Зэвсэгт бослогод бэлтгэсэн хүн бүр зайлшгүй шийтгэл хүлээнэ" хэмээн Путин зургадугаар сарын 24-ний өдөр ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ онцолж байв.

 

Харин үүнээс хэдхэн цагийн дараа Путин "бодлоо өөрчилсөн" аж. Энэ талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэлийнхэнд мэдээлжээ.

 

"Пригожиний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаана. Тэр өөрөө Беларусь явж байгаа. Пригожинийг Беларусь руу явуулна гэдэг нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн үг. Вагнерын дайчид фронт дээр гавьяа байгуулсныг нь харгалзан тэднийг хэрэгт татахгүй. Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хандах хандлага өөрчлөгдөөгүй. Цус  урсгах, дотооддоо сөргөлдөөн гаргах, тааварлашгүй үр дүнд хүргэх мөргөлдөөнөөс зайлсхийх нь гол зорилго байсан. Тиймээс л Путин зохих шийдвэрийг гарагсан" хэмээн Песков мэдэгджээ.

 

Пригожинтой тохиролцсон нь Путиний хувьд ялагдал 

 

Пригожинийг Путиний ойрын хүн гэж үздэг. Мөн чухамхүү Путиний ивээл дор тэрбээр хувийн цэргийн компаниа байгуулж, Кремлийн нэрийн өмнөөс хэд хэдэн газарт цэргийн ажиллагаанд энэ компанийнхан оролцдог юм. Тиймдээ ч Путиний ойрын хүн эрх баригчдын эсрэг босохыг завдсан нь олон улсад ихээхэн шуугиан дэгдээсэн юм.

 

Евгений Пригожиний удирдлага дор зэвсэгт бослого гарсан нь Кремлийн эрх баригчдын сул дорой байдлыг харуулж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд доромжлол болсон гэж Германы хэвлэлүүд болон улс төрийн шинжээчид үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

"Дотоод тэмцэл Путиний системийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Гэхдээ чухамхүү Пригожиний бослого Путиний удирдлагын системийн сул дорой байдлыг ил гарган харууллаа" хэмээн Frankfurter Allgemeine Zeitung сонины тоймч Райнхард Фезер бичжээ.

 

Мюнхений их сургуулийн профессор Карло Масала мөн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

 

"Энэ бүх түүх Путиний эрх мэдлийн системд ан цав гарсныг харуулж байна. Путиний хувьд энэ нь доромжлол, эцсийн дүнд тэр өөрөө басамжлан ханддаг Лукашенкогоос дэмжлэг авахаас аргагүй болсон. Энэ бол Путиний хувьд асар их доромжлол. тэр энэ нөхцөл байдлаас хал балгүй гарч чадах эсэхийг мэдэхгүй юм" хэмээн профессор Карло Масала NDR радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Пригожин зэвсэгт бослого үйлдэхээр завдсаныг "эх орноосоо урвасан хэрэг", "хайр найргүй шийтгэнэ" гэж өглөөхөн нь амлаж байснаа, үдээс хойш байр сууриа өөрчилсөн юм. 

 

Пригожинтой ийнхүү хэлэлцээ хийсэн нь "Путиний хувьд ялагдал" хэмээн Масала үзэж байгаа аж. 

 

Өнгөрсөн долоо хоногт ийнхүү Оросыг доргиосон Евгений Пригожин одоо сэтгүүлчидтэй огт холбогдохгүй байгаа гэнэ. Мөн тэрбээр Беларусь явсан эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Гэхдээ түүний хэвлэлийн албаныхан Пригожин "бүгдэд нь мэнд хүргэсэн" хэмээн мэдээлжээ.

 

"Тэр та бүхэнд бүгдэд нь мэнд хүргэсэн. Цаг нь ирэхээр бүх асуултад хариулна гэж дамжууллаа" хэмээн Пригожиний хэвлэлийн албаныхан мэдэгджээ. 

 

Пригожин бямба гарагаас хойш олон нийттэй харилцаагүй, хаана байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Тэрбээр машинд суун, Донын Ростов хотоос гарч байгаа дүрс бичлэг бямба гарагийн орой олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв. Үүнээс өмнө Пригожин дүрс бичлэгээр мэдэгдэл хийн, Москвад ойртон очсон цэргийн цуваагаа эргүүлэн татаж, "төлөвлөгөөний дагуу хээрийн хуаранруугаа буцна" хэмээн онцолж байв. 

 

Путин: Зэвсэгт бослогыг зохион байгуулсан бүхнийг устгана

Пригожин бослогод уриалж, Москвад танкууд орж ирэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмээ:
Путин үнэхээр ухаалаг ард түмнээ гэсэн шийдвэр гаргалаа, эхлээд нэгийг нь чллдээхгүй гэдгээ зарлахаар хий үймүүлэгчид бужигнуулахгүй, 2 рт хэлэлцээ хийснээр сайн муу өчнөөн хүний амь эрсдэлээс сэргийлэгдлээ,тэртэй тэргүй 8000царэгтэй Пригожин яав л гэж, гол нь ард түмэн улс орныг бужигнуулахыг хүссэн бүхэн хоосон хоцорлоо, энхийн замаар асуудлыг шийддэг нөхцөлд иргэд хохирдоггүйр харлаа, дэлхийд дандаа энхтайван оршиг
2023-06-26
Болд:
ямар ой гутам бялдууч новш вэ чи. Монгол хүн мөн үү чи?
2023-06-26
Оросын дарамт дор бж өмөөрнөө бялдагууд
2023-06-26
ИРГЭН:
ХА ХА ХА ПУТЛЕР ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ УКРАЙНД ШИВШИГТЭЙГЭЭР ЯЛАГДАХ БОЛОНГУУТ ИЙМ ЖҮЖИГ НАЙРУУЛЖЭЭ ХӨӨРХИЙ? ОДОО ПУТЛЕРТ ЮУН НЭР ТӨР БАЙХАӨВ ДЭЭ, УКРАЙН РУУ ДАЙН ӨДӨӨСӨН ФАШИСТ ШҮҮ ДЭЭ? ПУТИН ПРИГОЖИНД ТӨДИЙГҮЙ УКРАЙНД Ч ЯЛАГДЧИХЛАА, ЯЛАГДЛЫН БАЯР ХҮРГЭЕ ПУТРЕРЭЭ?
2023-06-26
Тэнэг өмбүү минь ээ:
Эм тангаа давхарлаад уу.. Эм уусан халбагаа сайн долоож бай.Дутуу долоогоод тун нь багадаад эм чинь чамд үйлчлэхгүй байн шдээ.
2023-06-26
Эмээ:
Путин үнэхээр агуу, ард түмнээ иргэний дайнд хүргэсэнгүЙ, гадныхэы хоол болгосонгүй, Пригожин хэрэгтэй хүн, орос оронд хэрэгтэй,
2023-06-26
Болд:
ямар ой гутам бялдууч новш вэ чи. Монгол хүн мөн үү чи?
Оросод иргэний дайн гараагүйд боож үхэж бна .
2023-06-26
Агуу Путины сүр алдар улам өслөө, чи ч харлаа. Би ч харлаа
2023-06-26
Тэнэг өмбүү минь ээ:
Эм тангаа давхарлаад уу.. Эм уусан халбагаа сайн долоож бай.Дутуу долоогоод тун нь багадаад эм чинь чамд үйлчлэхгүй байн шдээ.
Дайн гэж цаасан дээр бичээд гудамжинд энгийн иргэн зогсоход баривчлагдан өндөр дүнгээр торгуулдаг улс шүү. Гэтэл зэвсэгт самуун гаргаад, хэдэн онгоц сөнөөчөөд байхад зүгээр явуулчихдаг гэнээ. Дампуурсан улс. Задралын эх нь тавигдчихлаа.
2023-06-26