11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцүүлэг эхэллээ “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна ХААН Банк LinkedIn Learning-ийн Rising Star шагналыг Монголоос анх удаа хүртлээ Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Хятадад хийн баллон дэлбэрсний улмаас 30 гаруй хүн амиа алджээ
2023-06-22

Хятадын баруун хойд нутагт байх Иньчуань хотын тойргийн нэгэн зоогийн газарт шингэрүүлсэн хийтэй баллон дэлбэрчээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 21-ний 20:40 цагт зоогийн газарт дэлбэрэлт болж, 31 хүн амиа алджээ. Мөн долоон хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс нэг хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Урьдчилсан мэдээллээр, баллоноос хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болжээ. 

 

Хятадын төв телевизийн мэдээлснээр, Иньчуаньд зоогийн газарт дэлбэрэлт болж амиа алдсан энэ хэрэгтэй холбоотойгоор БНХАУ-ын дарга бүхий л гол объект дахь аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин