FР: Орос хоригоос зайлсхийхэд Монгол тусална
2023-06-02

Украинд өдүүлсэн дайны улмаас олон улсын хоригт орж, орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болсон газрын тосоо нийлүүлэхэд хүндрэлтэй болсон ОХУ хоригоос зайлсхийх үүднээс далайд гарцгүй Монголын далбааг далайн тээвэрлэлтэд ашиглахаар болсон талаарх мэдээлэл сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр ихээхэн гарч байгаа юм. Мөн энэ сэдвээр Foreign Policy сонины тоймч, Америкийн бизнес эрхлэлтийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Элизабет Брау нийтлэл хэвлүүлснийг товчлон хүргэж байна. 

ОХУ-ын газрын тос тээвэрлэгчид хоригоос зайлсхийхийн тулд Монголын далбааг ашиглана

 

Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ цаасан дээр энэ улс 3000 гаруй хөлөг онгоцтой. Далайн тээврийн журмыг бусад орны адил ашигладаг энэ улс эргэлзээтэй хөлөг онгоц эзэмшигчид ихээхэн сонгодог улс болжээ.

 

1920-иод онд АНУ-ын зарим компаниуд зорчигчдодоо согтууруулах ундаагаар үйлчлэхийн тулд Панамын далбааг хөлөг онгоцондоо ашиглаж, Панам, Либер, Маршаллын арлууд хөлөг онгоцонд дурын далбаа ашиглах журам гаргасны дараа далайд гарцгүй улс ч далбаагаа ашиглуулах боломжтой болсон юм. Ийнхүү далбаагаа ашиглуулсан улс орнууд чамгүй мөнгө олно. 

 

Ийм улсын нэг болох Монгол Улс хоригт орсон Оросын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг хөлөг онгоцны компаниуд гэсэн үйлчлүүлэгчтэй болжээ. Монгол Улс бол далайд гарцгүй дэлхийн томоохон улс, хүн ам цөөтэй, 3,2 сая хүн амаас нь ч их адуутай гэздгээрээ, мөн Чингис хааны нэрээр алдартай орон. Энэ улсад "морьгүй монгол далавчгүй шувуутай адил" гэсэн хэлц ч бий.

 

 Далбааны эзэн улсын эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлжээ. Өдгөө ч бүртгэлийг хариуцдаг арилжааны компани нь Монголд биш Сингапурын хаягтай.

 

Монголын хөлөг онгоцны бүртгэлийн стандарт тун муу, Олон улсын далайн байгууллага 2022-2023 онуудын хөлөг онгоцны салбарын далбаан хяналтын үзүүлэлтээрх хүснэгтэд энэ улсад долоон улаан далбаа хатгажээ. Панам, Либер, Маршаллын арлууд ч ийм сануулга авч байсангүй.

 

Мөн тэнгисийн аюулгүй байдлын мониторингийн байгуулага болох  Токиогийн харилцан ойлголцлын санамж бичгийн сүүлийн жилийн тайланд Монгол болон Того, Сьерра-Леон, Доминаканийг хар жагсаалтад оруулсан байна.

 

Харин сүүлийн саруудад, хоригт орсон Оросын газрын тосыг тээвэрлэдэг Энэтхэгийн Gatik Ship Management компани хоригт орсон бараа тээвэрлэснийхээ улмаас Сент-Китс ба Невисийн далбааг ашиглах боломжгүй болсон юм. Ингээд Gatik компани өөр орны далбааг ашиглах боломжгүй болсон 36 хөлөг онгоцныхоо дөрвийг Монголын нэр дээр бүртгүүлсэн байна. 

 

"Хөлөг онгоцнуудаа Монголд бүртгүүлснээр Gatik компани өдөөн хатгасан дохио өгч байна. "Та нар манайхыг даатгахгүй, анзаарахгүй, тэглээ гээд яах юм, ямар ч тохиолдолд бид өөрсдөдөө таалагдсан зүйлээ л хийнэ" гэж байгаа мэт" хэмээн Lloyd's List Intelligence компанийн шинжээч Мишель Бокманн өгүүлсэн юм.

 

Оросын эсрэг хориг удаан үйлчлэхийн хэрээр Монголын далбааг ашиглах явдал улам л эрэлттэй болно.Зарим орон хориг арга хэмжээг дэмжилгүй далбаагаа ашиглуулснаар барууны даатгагчдын зүгээс эрсдэлтэй тулгарна, асар их торгууль хүлээж болзошгүй гэж эмээж байгаа бол Монгол Улс далайн тээвэрлэлтийн салбар дахь нэр хүнд, харилцаандаа төдийлөн санаа зовохгүй байгаа нь илт. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэлхийн муу бүхэн монголыг ашиглах гэдэг болж дээ.
2023-06-04
МОНГОЛЫН НЭР ХАА Ч БААС ҮНЭРТҮҮЛДЭГ БОЛЖЭЭ
2023-06-03
Сө Мөнгөө өгч байвал монголд хэрэгтэй шүү баян орон ану дёфолт зарлах гээд байхад ядуу сонгол ёстой яамай байна
2023-06-03
Sarah Edmond:
A lot of people are going through pains in their relationship. It's hard to give up on love, pretend to be one we love is sad and to get back your joy and happiness. Love is nature and nature is always beautiful, make yourself happy again forever Get connected with Dr,Winner now, his email: Winnersspellcast@gmail.com or view his website:https://winnersspellcast.blogspot.com or WhatsApp number: +2348138289852 or via his Facebook Page ?? https://www.facebook.com/drwinnerspelltemple/
2023-06-03
Зочин:
Хоригоос айж чацга царайлах хэрэггүй ээ барууны троллуудаа.Зэвсэг л нийлүүлэхгүй бол болох нь тэр.
2023-06-03
иргэн:
дэлхийн муу муухайгийн уул уурхай ОХУг дэлхий нийтээрээ жигшэн зэвүүцэж бна ,тэд эхэндээ фашистын германтай холбоотон болж хамтарсан цэргийн парадад жагсаж байгаа бичлэгүүд олдож интернетээр цацагдаж байна
2023-06-03
Зочин:
Хоригоос айж чацга царайлах хэрэггүй ээ барууны троллуудаа.Зэвсэг л нийлүүлэхгүй бол болох нь тэр.
Далайн зөвшөөрөл Хувь компани дээр байлаг:
Монголын далбаа ашигладаг зөвшөөрөл өгдөг компаний бүртгэл Хувийн компани дээр байдаг.хувийн компаны дансанд мөнгө нь ордог.Ийм луйварын зохион байгуулалттай.Улсын нэр агиглаад мөнгийг улсад өгдөггүй.бөөн асуудалтай газар шүү.Хуогай луйвар ханхалсан,Н,Эгхбаяр анхнаас нь тэгээд хийчихсэн.Одоо үүнийг зогсоож улсад мөнгийг авах хэрэгтэй.3000 хөлөг онгоц бүртгэлтэй гнэ.Сая саяаар доллар охж байгаа даа.
2023-06-02
Т. Батмэнд:
Хориотой Улсад мөнгө олохын тулд тусалж далдаганаж байж өөрсдөө хорионд оров доо. Хар жагсаалтад онгоцнууд нь байгааг бодоход монголын минь далбаа бузарлагдаж л байгаа юм байна. Хайран сайхан Улсын нэр.
2023-06-02
ЭНИЙГ ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, НАМБАРВААНЫ ДҮҮ ЭМЭГТЭЙ ЭНЭ ДАЛБАА АШИГЛАХ ЭРХ ОЛГОДОГ ГАЗРЫНХ НЬ ЗАХИРАЛ БАЙГААД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДААД БАЙСАН ЮУ БОЛСОН БЭ, ИХЭНХ МӨНГИЙГ НЬ ЗУВЧУУЛДАГ БАЙЖ Ч МАГАД ШҮҮ
2023-06-02
Зочин:
Манай монгол улс далайн тээвэр хариуцсан 4 (дөрөв) газартай гэж байгаа.Монгол далбааны ачаар зүгээр мөнгө олдог газар байдаг юм биш биз.
2023-06-02
Болд:
Манайханы хэн гэдэг хүн энэ асуудлыг хариуцан ажилдаг юм бэ?. Дэлхийд Хамгийн адагт үнэлэгдэж байгаа нь ажлаа яаж хийдэг нь харагдаж байна. Арын хаалганы нэг бол авилгалч нөхөр л байгаа даа.Ийм хариуцлагагүй новшнуудаасаа Монголын ТӨР хэзээ салах юм бэ? Монголын нэрийг шавартай хутгаж дуусах юмаа.
2023-06-02
Мэдээж шдээ
2023-06-02
Тусалж болохгүй. Монгол хоригт орно шүү
2023-06-02
Яаралтай:
Зам тээврийн яам хариу өг
2023-06-02
Зочин:
Улны монголын далбааг хэн ч хаана ч ашиглаж болно.
2023-06-02
Дээрэнгүй орос дампуурсан монгол
2023-06-02
Монголчууд аа, та нар Оросын бензингүй ба хятадын 50 төгрөгний уутгүй яаж амьдрахыг чинь харья л даа!
2023-06-02
Дэлхийн Хар тамхи,янханууд,хүний наймааны,боолын гэх мэт хамаг бузар муухай зүйл тээвэрлэлтийн Монголын далбаатай онгоцнууд хийдэг. Дээр нь МАН гээд коммунист феодалуудын нам 30 жил төрийн эрхийг нь базаж байгаа, цавьчааны мөнгө хувьдаа авч байгаа тохиолдолд ийм юм тоохгүй
2023-06-02
зочин:
Сэтгүүлч их сонин сэдэв сонгосон байна шүү, энэ монгол улсын далбайг ашигласан төлбөр гэж мөнгийг АТГ-аас шалгах л хэрэгтэй юм байна даа!!! Аягүй бол манай нөгөө хэд өөрсдөө болон үр хүүхдүүдтэйгээ идэж байж мэдэх л юм байна даа
2023-06-02
Мэдээж шдээ
Далбаа ашиглуулсны төлбөрийн зарцуулалтыг шалгавал хачин юм гарна даа?!! Далбаа ашиглуулсны төлбөрийг авлигачид завшиж байхыг үгүйсгэх аргагүй, шалгах л хэрэгтэй!!!
2023-06-02