Өмнөговь аймгийн Манлай сум 100 сая төгрөгөөр ЁСЛОЛЫН өргөө байгуулна
2023-05-26

Зуны сар бол монголчуудын хувьд найр наадмын улирал гээд хэлчихвэл буруудахгүй. Иймээс тэгш ой тохиож байгаа аймаг сумдууд баяр наадмынхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. 

 

 

Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргын тамгын газраас ЁСЛОЛ хүндэтгэлийн өргөө байгуулахаар тендер зарлажээ. Уг тендерийн төсөв өртөг 100 сая төгрөг байх юм. Уг тендерийг энэ сарын 12-нд зарласан ч ААН-үүд санал ирүүлээгүй учраас ийнхүү дахин зарлаж байгаа а.

 

Өмнөговь аймгийн Манлай сум  ирэх жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 100 жилийн ойгоо угтан 30 сая төгрөгөөр 100 жилийн ой кино хийх, Соёлын төвийн үүдний талбай болон Нанзадбаатарын хөшөөг засварлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.  Кино хийх, Соёлын төвийн үүдний талбай болон Нанзадбаатарын хөшөөг засварлах мөнгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх бол, ёслол хүндэтгэлийн өргөөг сум өөрийн хөрөнгөөр хийх юм. Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрт тэгш ойгоо угтсан ёслолын өргөө барих, наадмын талбай, хөшөө засварлах ажлууд үргэлжилсээр байна. Эдгээр ажлуудын ихэнх нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
БОЛОВСОН ЖОРЛОН 3 ,4 ИЙГ БАРЬЧИХАА
2023-05-28
СУМЫН ТӨВДӨӨ ХЭДЭН ГҮНЗГИЙ ЖОРЛОН БАРИАД ХЛОРМИН ЦАЦЧИХААРАА
2023-05-27
БОЛОВСОН ЖОРЛОН 3 ,4 ИЙГ БАРЬЧИХАА
Ядуу айлын цамаан дарга нар цавчаанд нугасгүй
2023-05-26
100 жил болоход африкийн тосгоноос ч долоон дор хөгжилтэй, гадныханд зуун жилээ тэмдэглэж бна гэж л битгий хэлээрэй дээ ичиж үхмэрүүд минь
2023-05-26