Таван сарын дотор 20 км төмөр зам барина
2023-05-17

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж байна. 

 

 

Тэрбээр "Баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээ хүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигийн төмөр зам барьж байгуулахаар боллоо. Төмөр зам барих эрхийг Нарийн Сухайт компанид олгосон. Нарийн сухайтын бүлэг ордоос экспортод гарч байгаа нүүрсийг төмөр замаар хил дамжуулан гаргах зорилготой. Бүтээн байгуулалтын ажлыг энэ сард эхлүүлж, энэ оны төгсгөлд 10 сар гэхэд ашиглалтад оруулна.

 

Гол төмөр замын урт 7 км, салаа, салбарт төмөр замтайгаа нийлээд 20 орчим төмөр зам баригдана. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ ажлыг хувийн хэвшил хийж хэрэгжүүлнэ. Хувийн хэвшил зургаан жилийн хугацаанд уг төмөр замыг ашиглаад Монголын төмөр зам компани руу үнэ төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй. 

 

Одоогийн байдлаар баруун босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан. Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгараад байна. Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг ирэх 6 дугаар сард хийнэ" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
???????
2023-05-18
Бас нэг мухар зам барих нь уу??? Энэ улсыг хорлож ханахгүй юмаа, та нар???
2023-05-18
hogiin hulgaich umhii amaaraa hutsdag
2023-05-17
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
2023-05-17