Аугаа эх орны дайны ялалтын баяр өнөөдөр тохиож байна. ЗХУ-ын арми нацистын Германы армийг бут цохиж дэлхийд энх тайван тогтоож чадсан билээ. Түүхт 78 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд эхэллээ.
Энэ жил Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадад 8000 гаруй цэрэг оролцож байгаагийн дотор Украин дахь тусгай ажиллагааны 530 байлдагч оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ахмад дайчид болон зочид Улаан талбайн төв үзвэрийн индэр дээрээс жагсаалыг үзэж байна. Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюковын удирдаж буй цэргийн парадыг тус тус үзэж байна.