ОХУ дахь хамгийн том буддын шашны хийдийг Тувад нээжээ
2023-05-03

Орос дахь хамгийн том буддын шашны хийд Тувад дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээгджээ. Энэ хийд Кызыл хотод байрлах аж. Нээлтийн ёслолд Оросын өнцөг булан бүрээс хуваргууд ирж оролцсоны дээр Буриадын тэргүүн зочлон иржээ. 

 

Кызыл хотноо нээгдсэн энэ буддын шашны хийд Орос даяар хамгийн томд тооцогдож байгаа аж. Хийд 12 давхар буюу 56 метр өндөртэй аж. ТАСС агентлагийн мэдээлснээр, одоогоос 30 гаруй жилийн өмнө XIV Далай лам Тувад ирж, хийд байгуулах газрыг аргадаж, хийдэд Түвдэн Шэдруб лин гэсэн нэр өгч байжээ. Хийдийг барих ажилд 2014 онд эхэлсэн байна.

 

Хийдийн нээлтийн ёслолд барилгын ажилд оролцсон, алдарт зураач, барималч Даши Намдаков тэргүүтэй уран барималч, зураач нар, төслийг санаачлагч сангийн төлөөлөгчид, барилгачид оролцжээ.

Энэ хийдийн нийт талбай нь 9,3 га аж. Эхний ээлжинд 15 ламтай үйл ажиллагаа явуулах бөгөөд зургаа нь Төвдийн хийдээс уригдаж ирэх бол үлдсэн нь нутгийн лам нар байх гэнэ. Цаашид хийдэд суух лам хуврагын тоог нэмнэ гэж Тувагийн эрх баригчид мэдэгджээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тувагийн шашны тэргүүн дайн эсэргүүцээд монголд хорогдож байсан, юу боллоо
2023-05-03