Сүхбаатар аймаг ХОЁР тэрбумаар машин авна
2023-04-21

Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газраас хоёр тэрбум 250 сая төгрөгөөр машин худалдан авах тендер зарласан байна. 

 

 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн 10 сумын Засаг даргын тамгын газарт машин худалдан авах юм. Нэг сум 250 сая төгрөгөөр машин худалдан авах эрхтэй гэсэн үг. Төр хэмнэхээр хууль хүртэл баталсан. Гэвч хууль дунд шатандаа энэ байдлаар хэрэгжиж байна. Өнөөдөр улс орны эдийн засаг хүндэрч, иргэдийн амжиргаа өдрөөс өдөрт муудаж байна. Эрх баригчдын зүгээс иргэдийг ажилтай орлоготой болгох төлөвлөгөө боловсруулан төсөв баталсан ч хурган дарга нар унаа сэлгэх уралдаан хийж байгаа дүр зураг үргэлжилсээр байна. 

 

Төсвийн жил эхэлснээс хойш аймаг сумдуудын зарлаж буй худалдан авах ажиллагааны ихэнх нь наадмын талбай засварлах ажил байсан бол өчигдрөөс эхлэн орон нутгийн төсвөөр ЖИЙП машин хөлөглөх марафон эхэллээ. Үүнийг Баянхонгор аймаг эхлүүлж Сүхбаатар аймаг ийнхүү үргэлжлүүллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
er n aimag sumuudiin erhemuud arai l hetreed bndaa !tegeed unaad udaagui mashinaa 500000-1000000 tugruguur ah duu ehner huuhed nuudgai nartaa hudaldchih altai aimgiin turshilaga biidee !
2023-06-30
Ddavaa:
Bal darga hudee yavahdaa 469 unadag baisan shuu
2023-04-23
Иргэн:
өмнөговийн дарга Гуанжуд 2 автобус хүн авч оччихсон зугаалж явна гэсэн
2023-04-22
Энэ чинь 2021/2022 оны Toyota Land Cruiser 300-ийн үнэ байна шдээ?!! Төрийн байгуулалгууд үнэтэй машин худалдан авахыг бүрмөсөн хориглох шийдвэр гаргах хэрэгтэй!!! Машины ангиллаар бол сайд нар Toyota Camry-аас дээш үнэтэй машин авч болохгүй, аймгийн Засаг дарга нар Toyota RAV4-с дээш ангиллын ангиллын жип авч болохгүй г.м.-ээр!!!
2023-04-21