Нийслэл хотод борооны дараах мөөг шиг олширч байгаа үйлчилгээний газар бол БНСУ-ын сүлжээ дэлгүүр болох CU, GS 25 юм.
Нийслэлийн булан тохой бүрт салбараа нээх болсон уг сүлжээ дэлгүүр ТӨРИЙН ОРДОН хүртэл хүрээгээ тэлжээ. Бүр тодруулбал, Төрийн ордонд GS25-ын салбар нээгдэхээр болсон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Төрийн ордонд GS25-ын салбар нээгдэх болсон нь үнэн. Сонгон шалгаруулалтаар орж ирж байгаа. Нарийн зүйлийг мэдэхгүй байна. Хувийн хэвшлээ дэмжих зорилготой үйл ажиллагаа" хэмээлээ.
Уншиж байна |