Улаанбаатар-Эрээн хотын чиглэлд маргаашнаас автобус явж эхэлнэ
2023-02-09

"Улаанбаатар хот-Эрээн хот” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахаар болжээ. Тус автобус 2022 оны 02 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өдөр бүр явна. 

 

 

Автобусны тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаас захиалах боломжтой.

 

Зорчигчид:

 

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

 

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу

 

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

 

Shuud.mn
Сонин хачин