Газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсууд асар их хохирол амсаад байна. Өнөөдөр өглөөний мэдээгээр газар хөдлөлтийн улмаас тус хоёр улсын 7 000 гаруй хүн амь насаа алджээ. Энэ тоо цаашид ч өсөн нэмэгдэх бөгөөд байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийн аврал эрсэн чимээ сонсогдсоор байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Газар хөдлөлтийн үед хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулагч гол хүчин зүйл нь байшин, барилгын нуралт аж. Амиа алдсан, аврал эрсэн хүмүүсийн ихэнх нь байшин, барилгын нурангин дор байдаг. Турк улсад 5000 гаруй барилга нурсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь 2000 оноос өмнө баригдсан барилгууд байсныг Аль-Жазира мэдээлжээ.
Тэгвэл газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Улаанбаатар хотын барилга байгууламж хэр баталгаатай бол? Энэ асуултад хариулт авахаар бид нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай холбогдож, дараах мэдээллийг бэлтгэлээ.
2021 оны 10 дугаар сарын байдлаар нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 18 625 барилга байгууламж бүртгэлтэй байна.
БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Барилга, байгууламжийн төрөл |
БГД |
СХД |
СБД |
ЧД |
БЗД |
ХУД |
БНД, БХД, НД |
Нийт |
Нийтийн зориулалттай орон сууц
|
1314 |
389 |
487 |
269 |
1261 |
2043 |
207 |
5970 |
Цэцэрлэг |
111 |
183 |
85 |
91 |
161 |
74 |
34 |
739 |
Сургууль, их дээд сургууль, дотуур байр, сургалтын төв |
94 |
84 |
146 |
39 |
155 |
89 |
24 |
631 |
Эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг |
169 |
93 |
98 |
35 |
161 |
72 |
19 |
647 |
Контор |
401
|
475 |
394 |
274 |
581 |
275 |
62 |
2462 |
Үйлдвэр, агуулах |
572 |
602 |
76 |
42 |
506 |
459 |
70 |
2327 |
Үйлчилгээ, олон нийтийн барилга |
856
|
686 |
613 |
357 |
1425 |
493 |
372 |
4802 |
Дулааны станц, уурын зуух, дэд өртөө, цэвэрлэх байгууламж, шатхуун түгээх станц |
20 |
368 |
120 |
58 |
267 |
151 |
63 |
1047 |
Нийт |
3537 |
2880 |
2019 |
1165 |
4517 |
3656 |
851 |
18625 |
Үүний:
8.7 хувь нь 1970 оноос өмнө баригдсан
19.3 хувь нь 1971-1990 онд баригдсан
34.8 хувь нь 1991-2000 онд баригдсан
37.2 хувь нь 2001 оноос хойш баригдсан барилга байна.
ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд хийсэн судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 22-48 хувь, гэр хорооллын хохирлын хэмжээг 81 хувь хүртэл гэж үнэлсэн бөгөөд орон сууц, сургуулийн барилгуудыг хүчитгэхийг зөвлөжээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2002 оноос өмнө баригдсан орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524 нийт 1 844 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын нарийвчилсан үнэлгээ хийж байна. Одоогийн байдлаар орон сууцны 672, олон нийтийн 272, нийт 944 барилгын дүгнэлт гарчээ.
Үнэлгээ хийгдсэн 944 барилгын:
206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
195 нь хүчитгэл, бэхэлгээ хийх шаардлагатай
543 нь барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, газар хөдлөлтөд тэсвэргүй байна.
Судалгаагаар:
-1970 оноос өмнө баригдсан тоосгон барилгуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар туйлын муу
-1971 оноос хойш баригдсан тоосгон барилгууд нь тодорхой хэмжээгээр газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай ч хүчитгэх шаардлагатай
-1965-1980 онд баригдсан төмөр бетон угсармал хийцтэй зарим барилгыг хүчитгэх шаардлагатай нь тогтоогджээ.
Барилгын тухай хууль, норм норматив болон Газар хөдлөлийн бичил мужлалын зурагт зааснаар байшин барилгууд газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй байх ёстой юм.
Б.Хэрлэн