Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хүгербитс Туркэд хүчтэй газар хөдлөлт болохыг урьдаас таамаглан, Твиттер хуудсаар дамжуулан сэрэмжлүүлж байжээ. Гэсэн ч одоо түүний нэрийг барин хуурамч аккаунтуудыг Твиттер хуудсанд олноор үүсгэсэн талаар тэрбээр мэдэгдсэн байна.
Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хүгербитс 2023 оны хоёрдугаар сарын гуравны өдөр Твиттер хуудсандаа ойрын өдрүүдэд Турк, Сири, Иордан, Ливанд 7,5 магнитуд орчим хүчтэй газар хөдлөлт болно хэмээн сэрэмжлүүлж байжээ.
Түүний энэ таамаглал биелсний дараа хүмүүс хуурамч хаяг үүсгэн, хоёрдугаар сарын долооны 04:00 цагт Турк, Иордан, Сирид 9,6 магнитудын хүчтэй газар хөдөлнө гэсэн худал мэдээлэл тарарах болсон байна. Тиймээс Фрэнк Хүгербитс дагагчдадаа анхааруулж, тэдний бичсэн мэдээлэл хуурамч хэмээжээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ байгалийн гамшгийн улмаас Турк болон Сирид 3800 гаруй хүн амиа алджээ.
ТУРК, СИРИД 3800 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖ, ТУРКЭД ҮНДЭСНИЙ ГАШУУДАЛ ЗАРЛАВ
Хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд болсон хүчтэй газар хөдлөлт хөрш Сири улсад ч ноцтой хохирол дагууллаа. Хоёронтаа хүчтэй газар хөдлөж, үүний араас чичирхийлэлтүүд үргэлжилсний улмаас байшин барилга олноор нурж Турк, Сирид 3800 гаруй хүн амиа алджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |