Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Турк, Сирид 3800 гаруй хүн амиа алдаж, Туркэд үндэсний гашуудал зарлав
2023-02-07

Хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд болсон хүчтэй газар хөдлөлт хөрш Сири улсад ч ноцтой хохирол дагууллаа. Хоёронтаа хүчтэй газар хөдлөж, үүний араас чичирхийлэлтүүд үргэлжилсний улмаас байшин барилга олноор нурж Турк, Сирид 3800 гаруй хүн амиа алджээ. 

 

Газар хөдлөлт орон нутгийн цагаар хоёрдугаар сарын зургааны 04:17 цагт болсон бөгөөд голомт нь Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотын ойролцоо 17,9 км гүнд байжээ. Улмаар эхний газар хөдлөлтийн дараа 40 гаруй чичирхийлэлт болсон байна. Үүний дараа, 7,6 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт Туркийн зүүн өмнөд хэсгийн Кахраманмараш мужид болжээ.

 

Газар хөдлөлтөөс үүдсэн хохирол 

 

Туркийн зүүн өмнөд хэсэгт голомттой газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид 3800 гаруй хүн амиа алдсан гэж даваа гарагийн үдэш энэ хоёр орны эрх баригчид мэдэгджээ. 

 

Даваа гарагийн үдшийн байдлаар, Туркэд 2379 хүн амиа алдаж, 14483 хүн гэмтэж бэртсэн хэмээн Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэнийг Анадолу агентлаг мэдээлсэн байна. Харин Сирид 1444 хүн амиа алдаж, 3530 хүн бэртэж гэмтсэн гэж AFP агентлаг мэдээлжээ. Даваа гарагт болсон 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь 1939 оноос хойш буюу сүүлийн 84 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж газар хөдлөл судлаачид мэдэгдсэн байна. 

 

Одоогоос 84 жилийн тэртээ 1939 онд 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 33 мянга гаруй хүн амиа алдаж байжээ. 

 

Даваа гарагт Туркэд 7300 гаруй хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны үеэр нуранган дороос аварч чадсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас олон байшин барилга нурсан тул аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг Туркийн холбогдох албаныхан мэдээлжээ.

 

Үндэсний хэмжээний гашуудал зарлав 

 

Улс оронд нь болсон байгалийн гамшиг, түүнээс үүдэн олон хүн амиа алдсантай холбоотойгоор Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган долоо хоногийн хугацаатай үндэсний гашуудал зарлажээ. Зохих зарлигийг Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба даваа гарагт танилцуулсан байна. 

 

Хоёрдугаар сарын зургааны өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд долоо хоногийн хугацаатай гашуудал зарлах бөгөөд орон даяар болон хилийн чанад дахь Туркийн төлөөлөгчийн газруудад хоёрдугаар сарын 12-нд нар мандах хүртэл төрийн далбааг  бөхийлгөх аж.

 

Улс орнуудын тусламж

Газар хөдлөлт болсны дараа дэлхийн улс орнууд Турк, Сирид гар сунган тусалж байна. Турк улс Европын холбооноос тусламж хүссэний дараа Нидерланд, Румыний аврах багийнхан Туркийг зорьжээ. Мөн Оросын аврагчид ч Туркэд очсон байна. 

 

Их Британи, Франц, Иран, Швейцарь, Грек, АНУ-ын төрийн тэргүүнүүд Турк, Сирид эмгэнэл илэрхийлээд тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгджээ.Мөн өдгөө дайны хөлд үрэгдэж байгаа Украин ч туслахад бэлэн гэж мэдэгдсэн байна. 

 

Испани улс Турк руу дрон, цэргийн онцгой хэлтсийн цэргүүд, байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх үүрэгтэй цэргүүдийг илгээж байгаа бол Израиль улс аврах баг, эмнэлгийн тусламж илгээхээр болсон байна. Түүнчлэн Польш улс 76 гал сөнөөгч, найман аврах нохой бүхий эрэн хайх аврах баг, Чех улс 68 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах багаа илгээжээ. Харин Серби, Швед, Энэтхэг нөөц бололцоогоо дайчилж, тусламж илгээхээр бэлдэж байгаа аж.

 

Хятадын Гадаад орнуудад тусламж үзүүлэх төрийн зөвлөл Турк, Сиритэй холбоотой байгаа гэж мэдэгдээд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн хээмэн мэдэгдсэн бол Узбекистан яаралтай тусламж үзүүлэхээр шийдсний дээр 60 аврагч, аврах багийн гурван автомашины хамт Турк рүү илгээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин