Их жанжин Дамдингийн Сүхбаатарын мэндэлсэн өдөр өнөөдөр /2023.02.02/ тохиож байна. Цэргийн командлаг, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан "Жанжин Д.Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний музей жил бүр Их Жанжин Дамдины Сүхбаатарын төрсөн өдрөөр түүний өв дурсгалыг музейд хадгалагдаж буй үзмэр, эд өлгөөр баримтжуулан тусгай үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүдийн дотор урьд өмнө нь олны хүртээл болоогүй сонирхолтой ховор бүтээлүүд байлаа.
Монголын орчин цагийн дүрслэх урлагт биеэ даасан сэдэв, түүхэн дүр, баатар болсон Дамдины Сүхбаатар жанжны бүтээлд мөнхөрсөн агшныг хүргэж байна.