Туул голын сав газрын захиргаа мөс харамлажээ
2023-02-01

Туул голын сав газрын захиргааныхан гайхамшигтай зөрчил илрүүлж, бүр хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Ривер гарден, Хан хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай хариуцагч хүмүүс голоос мөс хагалж аваад, зөөсөн гэнэ. Тэд хотхоныхоо ногоон байгууламжийн хаврын цэнэг усалгаа хийх зорилгоор голоос мөс авсан нь энэ аж. Харин энэ аймаар зөрчлийг Туул голын сав газрын захиргааныхан гайхамшигтай ажиллаж, илрүүлээд, дараагийн шатанд шилжүүлсэн тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. 

 

 

Мөдхөн хайлаад, ус болон урсах мөсийг харамлаж, ажил хийсэн нэр зүүжээ. Тэгвэл Туул голын бургасыг хядаж, гол руу шахаж хашаа татаж байхад энэ захиргааныхан хаана, юугаа хийж явсан юм бэ?! 

 

Туул гол мөсөөр дутахгүй. Тэр мөсөөр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг усалж, тордоход ч буруу байхгүй. Цэвэр ус асгаж байхын оронд мөс хайлуулах нь илүү байгальд ээлтэй. Харин Туул гол бургасаар, газраар бол дутна. Голын модыг сүйтгэж, урсацыг шахан хашаалах нь экосистемд нь сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой. Ийм зөрчлийг харсаар байж, таслан зогсоодоггүй, эс үйлдэхүйгээр өөгшүүлж, хаацайлдаг атлаа мөс харамласаныг нь өрөвдөлтэй гэхээс  өөрөөр яалтай билээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
м ай сдануудаа мөс өгнө гэж бхгүй шүү
2023-02-01
Зочин:
Туул голын захиргааныхан гэж хөлдүү малнуудыг бүгдийг нь хал. Монголчууд үеийн үед мөс зөөж ундаалж ирсэн. Юун зөрчил.
2023-02-01
Zochin:
Ийм л эргуу юмнууд ажиллаж бгаа шуу дээ хайлаад урсах мосыг харин ч хотын болон оршин суугаа хотхоныхоо ногоон байгууламжид тавих нь зов шуу дээ арай юм даа мундаг зорчил ирлуулсэн гээд шоу хийх юм бна даа
2023-02-01
Ө:
Ямар тэнэг хулгайчууд вэ мөс авахад яагаад болдгүй юм бэ алт авсан биш ийм ажил хийж байгаа нэртэй суудлын бөглөөс нарыг үтэр түргэн зайлуул голын бургас хядаад барилга барьж байхад дуугарахгүй яасан юм
2023-02-01