БНСУ-ын чадварлаг жүжигчдийн нэг Сон Жүн Гийн найз бүсгүй жирэмсэн болсон ба тэд гэрлэлтээ батлуулсан байна.
Тэрбээр өөрийн фэн сайтдаа хийсэн мэдэгдэлдээ энэхүү баярт мэдээг шүтэн бишрэгчдэдээ хуваалцсан байна. Уг мэдэгдэлдээ:
Сайн уу. Миний хувьд та бүхэндээ нэгэн сайхан зүйлийг хуваалцахыг хүслээ. Би хажууд минь үргэлж намайг хайрлаж ирсэн Кэти Луиза Сондерстэй хамт амьдралаа үргэлжлүүлнэ гэж амласан.
Тэр бол үнэхээр гайхалтай хүн, би түүнийг маш ихээр биширдэг. Түүний ачаар би өнөөдөр илүү жаргалтай, бас амьдралын сайхан бүхнийг мэдэрч байна.
Мэдээжийн хэрэг, бид хамтдаа аз жаргалтай гэр бүл бий болгохыг мөрөөддөг байсан. Өнөөдөр бид бие биедээ итгэх итгэл, хайрын үндсэн дээр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болж амьдралаа эхлүүллээ. Юу ч болсон намайг үргэлж хайрладаг фенүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Би та бүхнийг эрүүл саруул, аз жаргалтай байгаасай гэж найдаж байна" гэсэн байв.
Уншиж байна |