“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
АНУ-ын Монтерей-парк хотод гэмт этгээд галт зэвсэг ашиглан 10 хүнийг хөнөөжээ
2023-01-23

АНУ-ын Лос-Анжелес хотын орчимд байх Монтерей-Парк хотын нэгэн байгууллагын нутаг дэвсгэр дээр гэмт этгээд хүмүүс рүү буудсаны улмаас 10 хүн амиа алдсан хэрэг гарчээ. 

 

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийнх цагаар бямба гарагт 22:20 цагт болсон байна. Бямба гарагийн орой хүмүүс сарны тооллоор шинэ он угтах наадамд олон мянгаараа цугласан байна.

 

Монтерей-Парк хотод 60 мянган оршин суугч байдгаас  ази гаралтай хүмүүс их байдаг тул жил бүр сарны тооллоор шинэ он угтах наадмыг зохион байгуулдаг аж. Хотын бараг бүх оршин суугч энэ наадамд оролцдог бөгөөд бямба гарагт ч олноороо нэг дор цуглах үед энэ хэрэг болжээ.

 

"Лос-Анжелес Таймс" сонинд хэргийн нэгэн гэрчийн өгүүлснээр, гурван хүн зоогийн газарт нь гүйж орж ирээд, хаалгаа түгжихийг гуйн, гудамжинд автомат винтовтой хүн гал нээсэн хэмээн хэлсэн гэнэ. Гэмт этгээд цугласан олон руу гал нээсний улмаас 10 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.

 

Энэ хэргийг үйлдсэн эр хэргийн газраас зугтаж чадсан, эрх чөлөөтэй яваа гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулж байна гэж Лос-Анжелесийн Шерифийн газрын ахмад Эндрю Мейер сэтгүүлчдэд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин