“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
COVID-19 эрчимтэй тархсан үед хятадууд хуурамч эмээр өөрсдийгөө эмчилж байна
2023-01-20

Хятадад өнгөрсөн оны сүүлээр хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа коронавирусийн халдвар эрчимтэй дэгдэж улмаар эмнэлэг, чандарлах газрууд дүүрч, эм тариа хомстсон талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Эм хангалтгүй нөхцөлд Пфайзер компанийн үйлдвэрлэсэн вирусийн эсрэг Паксловид эмийг хятадын эрүүл мэндийн даатгалаас хассаны дараа хятадууд Энэтхэгт үйлдвэрлэсэн, баталгаагүй эмийг хайж, олноороо хэрэглэх болсон талаар The Epoch times сонин мэдээлжээ. 

 

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадын Эрүүл мэндийн даатгалын үндэсний газар Паксловид эм хэт өндөр үнэтэй гэдэг шалтгаанаар энэ эмийг эрүүл мэндийн даатгалын схемд багтаах талаар Пфайзертай тохиролцож чадаагүй байна. Нирматрелвир болон ритноавир гэх вирусийн эсрэг хоёр үндсэн эмийг агуулсан Паксловид эм коронавирусийн халдварын шинж тэмдэг эхэлснээс хойш гурван өдрийн дотор ууж хэрэглэвэл үүдэлтэйгээр өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдэлийг 89 хувь бууруулдаг аж. 

 

Хятадын Эм бэлдмэлийн газар 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Паксловид эмийг импортлох шуурхай зөвшөөрөл өгч, 2022 оны гуравдугаар сард энэ эмийг эрүүл мэндийн даатгалаар олгох жагсаалтад багтаасан байна. Гэсэн ч энэ оны нэгдүгээр сард Паксловид эмийг хэт өндөр үнэтэй гэх шалтгаанаар даатгалаас хасжээ. 

 

Хятадын дээд зэрэглэлийн эмнэлгүүдэд Паксловид эм нэг хайрцаг нь 8300 юань буюу монгол мөнгөөр 4,1 сая орчим төгрөгийн үнэд хүрсэн байна. Ийм өндөр үнэтэй ч 300 хайрцаг Паксловид эм 24 цагийн дотор борлуулагдаж дууссан гэж 2022 оны 12 дугаар сарын 28-нд нийтлэгдсэн Financial Times-ийн тайланд өгүүлжээ. 

 

Энэтхэгт үйлдвэрлэгдсэн эм 

2022 оны 12 дугаар сард коронавирусийн халдвар дахин дэгдсэний дараа хятадууд Паксловид эмийг олноор худалдан авсан бөгөөд хар зах зээл дээр энэ эмийн үнэ хэд дахин нэмэгдсэн ч хөрөнгө чинээтэй хятадуудын хувьд энэ нь асуудал болоогүй гэнэ. 

 

Тухайн үед энэ эм 50 мянган юань буюу 25 сая төгрөгөөр дамлан худалдаалагдаж байсан гэх мэдээллийг Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлж байв. Эх сурвалжуудын мээдэлснээр, энэ эм элитүүд, албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчдийн хүрээлэлд ихээхэн эрэлттэй бараа болжээ.

 

Харин бэл бэнчин муутай хятадууд Энэтхэгт үйлдвэрлэсэн баталгаагүй эмийг хэрэглэх болсон байна.

 

Тэдгээрээс, ард түмний дунд "ногоон эм", "хөх эм" нэртэй болсон Примовир, Пакиста гэсэн бэлдмэлүүд ихээхэн эрэлттэй болжээ. Учир нь Энэтхэгийн эм бэлдмэл тун хямд бөгөөд баталгаатай, нэр хүндтэй фирмүүдийн эмний өртөгийн ердөө нэг хувьтай тэнцэх үнэтэй байдаг аж.

 

Харин Энэтхэгт үйлдвэрлэсэн хуурамч Паксловид нь вирусийг дарах үндсэн найрлага болох нирматрелвирийг агуулаагүй учир коронавирусийн халдварт ямар ч нөлөөгүй гэж Хятадын шинжээчид анхааруулсаар байгаа юм.

 

Хятадын BGI Group  хэмээх генетикийн судалгааны хүрээлэнгийн захирал Инь Е-ийн мэдэгдсэнээр Энэтхэгт үйлдвэрлэсэн баталгаагүй эмийг туршилтад оруулахад, 150 дээжээс ердөө найм нь л вирус устгах нирматрелвир найрлагийг агуулсан байжээ.

 

Хятадад гашуудал, баяр зэрэгцэж байна

 

 

Хятадад ням гарагт сарны тооллоорх шинэ жилийн баяр тохионо. Энэ баярыг хятадууд хаврын баяр хэмээн нэрлэдэг. Гэвч 2023 онд энэ баярыг хөдөө нутагт улаан болон цагаан өнгөөр хятадууд тэмдэглэж байна гэж  Economist сэтгүүл бичжээ.

 

Улаа нь баяр баясгаланг илэрхийлэх бол цагаан нь гашуудлын бэлгэдэл аж. Гурван жил орчим хатуу хязгаарлалтад байсан хятадууд гэнэт л өнгөрсөн оны сүүлээр "эрх чөлөөтэй" болж, зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр тус улсад коронавирусийн халдварын дахин нэг давалгаа үүсч, өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн байна.

 

Хятадын эрх баригчид халдварын тохиолдлын талаарх хоногийн мэдээллийг өгөхөө больсон, Хятад дахь халдварын нөхцөл байдлын талаарх тус улсын төрийн хэвлэлүүд болон олон улсын мэдээллийн агентлагуудын мэдээлэл ихээхэн зөрүүтэй байгаа юм. БНХАУ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ нэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд 60 мянган хүн нас барсан гэж мэдээлсэн, харин энэ тоонд гэртээ нас барсан хүмүүсийн мэдээлэл багтаагүй байна. 

 

Түүнчлэн Хятадын эрх баригчид нас баралтын үндсэн шалтгааныг коронавирусийн нас баралт гэж бичихээс зайлсхийхийг зөвлөж байгаа бөгөөд энэ нь ковидоос үүдэлтэй нас баралтын бодит тоог гаргахад сөргөөр нөлөөлж байгаа аж. Хятадын зарим эмч нарын өгүүлж байгаагаар, Хятадад долоо хоногт 60 мянга биш 600 мянган хүн нас барсан байхыг үгүйсгэхгүй гэнэ. 

 

Цаашлаад ч халдвар, нас баралтын тоо огцом нэмэгдэнэ гэж олон улсын судалгааны байгууллагууд таамаглаж байна. Үүнд мэдээж хятад цагаан сар ч ихээхэн нөлөөлөх юм. Зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр, халдварын тархалтын цар хүрээ өргөжиж, нэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд Хятадад 62 сая хүн халдвар авч болзошгүй гэж Британийн Airfinity судалгааны компани тооцоолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Угаасаа хятдын бүх юм хортой хуурамч дэлхий даяар мэднэ олон орны залуус шоолж шүүмжилж байна лээ. Хамгийн ядуу хүмүүс л хятад бараа авдаг гэж байна лээ. Монголчууд тэхээрээ хамгийн ядуу
2023-01-21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-01-20