ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Огцом уналт буюу Назарбаев халдашгүй эрхээ алдав
2023-01-12

Одоогоос яг нэг жилийн өмнө Казахстанд хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал орон даяар эмх замбараагүй байдал дэгдээж, олон хүн амиа алдаж, энэ улсад асар хохирол учирж байлаа. Энэ үймээнийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргүүдийн дэмжлэгтэйгээр хяналтад оруулж байсан бөгөөд Казахстанд үймээнийг "Нэгдүгээр сарын үйл явдал" хэмээн нэрлэдэг юм. 

 

Чухамхүү энэ "Нэгдүгээр сарын үйл явдал"-ын дараагаас Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гэнэтийн гэмээр эрс шийдэмгий алхмуудыг хийж эхэлсэн юм.

 

Энэ нь нэн тэргүүнд Казахстаны анхны Ерөнхийлөгч Назарбаевтай холбоотой байлаа. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүрэгт ажлаа өгсний дараа  Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хашихаар болсон. Харин "Нэгдүгээр сарын үйл явдал"-ын дараа тэрбээр ийм албан тушаалгүй үлдсэн юм.

 

Үүний дараа нэгэнтээ Токаев Назарбаевын халааг авч, Ерөнхийлөгч болохдоо Назарбаевт тал засаж Астана хотын нэрийг Нур-Султан болгон өөрчлөх санал гаргаж байсан ч мөн л өнгөрсөн оны үйл явдлын дараа хотын нэрийг хуучнаар нь буюу Астана болгон өөрчилж байв. 

 

Мөнхөд хашихаар байсан албан тушаалаасаа хагацаж, нийслэлээ өөрийнхөө нэрээр хэсэгхэн хугацаанд нэрлүүлсэн Назарбаев энэ удаад халдашгүй эрхээ алджээ. 

 

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Казахстаны Үндсэн хуулийн шүүх шийдвэр гарган "Анхны Ерөнхийлөгч Елбасыгийн тухай" хуулийг хүчингүйд тооцсон байна. Ийм хүсэлтийг парламентын хэсэг гишүүд гаргасан бөгөөд 2022 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар анхны ерөнхийлөгчийн тухай хуулийг хадгалж үлдэх эрхзүйн үндэслэл үгүй болсон гэж Үндсэн хуулийн шүүх үзсэн байна. 

 

Энэ хууль нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг мөрдөн шалгагдахаас хамгаалах, түүний өмч болон гэр бүлийн гишүүдийнх нь хөрөнгийг халдашгүй эрхтэй байлгаж, Назарбаевын офист төсвөөс ихээхэн санхүүжилт олгох зэрэг давуу талуудыг баталгаажуулсан байв.  Офисыг санхүүжүүлэхэд 2019 оны гуравдугаар сараас хойш есөн тэрбум тенге буюу 11,3 сая доллар зарцуулсан байна.

 

Казахстаны Үндсэн хуулийн шүүхийн онцолсноор, хууль цуцлах тухай тогтоол нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд Казахстаны нутаг даяар зайлшгүй мөрдөх, эцсийн, давж заалдах боломжгүй тогтоол байх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөндөө дараагийн хүмүүс хүлээж байна
2023-01-12
Зочин Зочин:
Монголд халдашгүй эрхээр хамгаалагдсан хулгайч луйварчдын эрхийг хүчингүй болговол ордонд үлдэх хүнгүй хоосрох байх даа.
2023-01-12
Зөндөө дараагийн хүмүүс хүлээж байна