Монгол болон Өвөрмонгол уран бүтээлчдийн хамтарч бүтээсэн “Хархүү” хэмээх уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 1-11-ний хооронд Ираны Тегеран хотноо болох 41 дэх удаагийн "Фажр" олон улсын кино наадмын "Зүүн Виста" уралдааны хэсэгт албан ёсоор шалгарчээ.
Киноны найруулагчаар залуу найруулагч Э.Буянхишиг гэх монгол уран бүтээлч ажилласан. Энэхүү кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар "Гран при" шагнал хүртсэн бөгөөд бас хамгийн нэр хүндтэй “Алтан тахиа” кино наадамд нэр дэвшиж байсан удаатай.
Э.Буянхишигийн бүтээл “Хархүү” хэмээх Монгол морины тухай өгүүлэх содон уран бүтээл нь монгол морины гайхамшигт ухаан, эзэн хүн, эх орон, эрх чөлөөний төлөө тууштай шантаршгүй тэмцэж буй жүжигчин хар морины тухай маш сонирхолтойгоор өгүүлэх аж.
Хятадын “Шанхай” кино компанийн бүтээл “Хархүү” кинонд жүжигчин Д.Ганцэцэг туслах дүр Зулаа болон гүйцэтгэх продюсероор амжилттай ажилласан байна.
Уншиж байна |