Швейцарийн уулархаг нутаг дахь Сент-Мориц амралтын газарт дэлхийн алдарт "Louis Vuitton" брэнд ер бусын поп-ап дэлгүүр нээжээ. Энэ дэлгүүрийн гол онцлог нь нүүдэлчин ард түмний уламжлалт ёc заншлаар байшин хэлбэрээр бүтээгдсэн аж. Энэ нь монгол гэрийн гадаад болон дотоод үзэмжийг онцлон харуулж, хэв маягийг тодотгож өгчээ.
Тус брэнд нь 1998 оноос хойш тасралтгүй тансаг цүнх, чемодан, хувцас, гоёл чимэглэл, үнэт эдлэл зэргээрээ дэлхийд танигдсан. LV-ийн дэлгүүрүүд зөвхөн том худалдааны дүүргүүд эсвэл люкс зэрэглэлийн худалдааны төвүүдэд л байрладаг. Мөн зарим бараа бүтээгдэхүүн нь зөвхөн вип харилцагчдад л худалдаалах зориулалттай байдаг ажээ.
Нэмж дурдахад, 2018 онд Орос Улсад зохион байгуулагдсан хөл бөмбөгийн ДАШТ-ээр 6 кг алтан цомыг тээвэрлэх чемодан урлаж өгчээ. Мөн энэ жилийн Катарт болсон ДАШТ-аар мөн адил LV брэнд цомыг тээвэрлэх чемодан урлаж өгсөн байна.
Уншиж байна |