Афганистаны төрийн эрхийг гартаа авсан талибууд эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглосон шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Талибууд эмэгтэйчүүдийг дээд боловсрол эзэмшихийг хориглов
Улмаар эмэгтэй оюутнуудыг сургууль руу оруулахгүйн тулд зэвсэглэсэн талибууд их дээд сургуулиудын орчимд эргүүлд гарч байгаа талаар Евроньюс агентлаг мэдээлжээ. Мөн өөр хоорондоо салах ёс хийн уйлж байгаа бүсгүйчүүдийг хараалсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархсан байна.
"Талибууд эмэгтэйчүүдийн эрхийг боомилоход хамаг анхаарлаа хандуулж байна. Эмэгтэйчүүд улс орныг хөгжүүлэхэд оролцож, эрчүүдтэй хамт ажиллахыг тэд хүсэхгүй байгаа. Тэд эмэгтэйчүүдийг гэртээ сууж, хүүхэд гаргахыг л хүсэж байна, бид ямар нэг зүйл хийхийг тэд хүсэхгүй байна" хэмээн Кабулын их сургуулийн оюутан Сетара Фарахманд ярьжээ.
Талибууд эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэд хэдэн профессор ажлаасаа халагдсан бол олон эрэгтэй оюутан хичээлээ хаясан гэнэ. Афганистаны төрийн эрхийг гартаа авсан талибууд хяналтаа тогтоосон үеэсээ эхлээд л эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласаар байгаа юм. Өнгөрсөн жил тэд охидын сургуулийг хааж, эмэгтэйчүүдийг нүүрээ халхалсан хувцас өмсөхийг шаардсаны дээр төрийн ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийг ажилдаа явахыг хориглож, Кабулын оршин суугч эмэгтэйчүүдийг олон нийтийн газраар явахыг хориглож байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |