ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Түүхэн уулзалт: Зеленский Байден нар Вашингтонд хэлэлцлээ
2022-12-22

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Вашингтонд очиж, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Түүнийг Цагаан ордны өмнө Байден болон АНУ-ын тэргүүн хатагтай нар угтаж байгааг Америкийн телевиз шууд дамжуулан үзүүлсэн юм. 

 

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших Зеленскийн анхны айлчлал 

 

Орон нутгийн цагаар үд дунд Зеленскийн суусан онгоц Вашингтон орчимд байх "Эндрюс" агаарын баазад газарджээ. Украины Ерөнхийлөгя Польшийн Жешуваас Америкийн Агаарын цэргийн хүчний Боинг С40В онгоцоор АНУ-д очсон байна. Харин Польш руу тэрбээр галт тэргээр очжээ. Зеленскийг Украин дахь АНУ-ын Элчин сайд Брижит Бринк дагалдан явсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Дайн эхэлснээс хойших 301 өдрийн дараа болсон энэ айлчлал нь Украины Ерөнхийлөгчийн хувьд дайны дараах анхны гадаад айлчлал боллоо. Тэрбээр ОХУ нутаг руу нь халдсан хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Украиныг орхин гараагүй бөгөөд гадаадын улс төрчдийг Киевт хүлээн авч уулзан эсвэл гадаад орнуудтай цахимаар холбогдож байв. 

 

Зеленскийн айлчлалын үеэр АНУ ээлжит цэргийн тусламжийн багцын талаар зарлана гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаагийн тусламжаар "Пэтриот" системийг Украинд өгөхөөр болжээ.

 

Зеленский: Эцэг эхчүүд хүүхдүүдээ алдсан, одоо тэд өш хонзонгоор амьдарч байна 

 

Энэ уулзалтын үеэр Байден АНУ Украинд тусламж үзүүлэхээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. 

 

"Путиний явуулж буй хэрцгий дайнаас хамгаалахад таны хажууд байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үндэстэн гэдгийнхээ хувьд оршин тогтнох украинчуудын эрхэнд Путин хэрцгийгээр халдан, гагцхүү тэднийг айлгахын тулд гэм зэмгүй Украины ард түмэн рүү халдсанаас хойш 300 өдөр өнгөрсөн гэдэгт итгэхэд бэрх" хэмээн Байден мэдэгджээ.

 

Энэ уулзалтын үеэр Байден Путин өвлийг зэвсэг болгон ашиглахаар зэхэж байгаа гээд америкчуд Европын холбоотнуудын хамтаар Украиныг дэмжсээр байна хэмээн цохон тэмдэглэлэлээ. АНУ болон холбоотнууд хүмүүнлэгийн, цэргийн гээд шаардлагатай бүхий л тусламжийг Украинд үзүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна гэж Байден мэдэгдсэн байна. 


Байдентай хийсэн уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский мэдэгдэл хийхдээ шударга ертөнц гэж юу болох, өнөөгийн дайны нөхцөлд украинчууд хэрхэн амьдарч байгаа талаар өгүүлжээ. 

 

"Шударга ертөнц гэж юу вэ? Хүн бүрийн хувьд энэ нь өөр өөр утга агуулна. Миний хувьд,ерөнхийлөгчийн хувьд энэ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайд ямар ч буулт хийхгүй, Оросоор материаллаг хохирлоо нөхөн төлүүлэхийг хэлнэ.Харин хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүдийн хувьд шударга ертөнц гэж юу вэ? Тэдний хувьд мөнгө бол юу ч биш. Тэд өш хонзонгоор амьдарч байна. Дайн удаашрах тусам ийм хүмүүс олширно. Тэд үргэлжлүүлэн амьдрахаас өөр арга. Би ийм хүмүүсийг мэднэ" хэмээжээ. 

 

Түүнчлэн дайн эхлүүлэхгүйн тулд Владимир Путин руу чиглэсэн дохио өгч байсан, дайн эхлүүлэхийг хүсээгүй хэмээн Зеленский онцолсон байна. 

 

"2019 онд би Ерөнхийлөгч болоод Путинд мессеж өгөхийг хүссэн. Бид дайн дэгдээсэй гэж хүсээгүй, тэр ч юу ч болохгүй гэж байсан. Гэвч тэр худлаа ярьсан. Одоо тэгэхээр бид түүнд ямар дохио өгөх ёстой вэ? Тэр цаашид соёлт ертөнцөд субъект байхаа болилоо. Тэр өөрийн оронд үлдсэн ямар нэг зүйлийг аврахыг л хичээх ёстой." хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээс хойш 301 өдөр хэдийнэ өнгөрөөд байна. Талууд дайн эхэлсэн дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр хэлэлцээрийн анхны шатыг эхлүүлж, хамгийн сүүлд гуравдугаар сард Туркэд хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй, өдийг хүртэл дайтсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зургийг харвал НОГООНоо эзнийхээ өмнө эрхэлж байгаа гөлөг шиг харагдав.АНУ д 100 жил боолчлогдох их өрийг ЗЕЛЕНСКИЙ УКРАЙНЧУУДын өмнөөс тавьлаа.
2022-12-23
Уншигч:
Оросуудтай адилхан хэмжээнд дайтах юм бол украйнчууд москва, петэрбург гэх мэт том хотууд, батлан хамгаалахын байрлал, эрчим хүч дулааны төвлөрсөн хангамж, шушам сүлжээ, жирийн иргэдийн орон сууц руу чиглүүлэн пуужин харвах ёстой.
2022-12-23
зочин:
Зургийг харвал НОГООНоо эзнийхээ өмнө эрхэлж байгаа гөлөг шиг харагдав.АНУ д 100 жил боолчлогдох их өрийг ЗЕЛЕНСКИЙ УКРАЙНЧУУДын өмнөөс тавьлаа.
Уншигч:
Дайтах ч гэж дээ, оросууд л дайн эхлүүлсэн, украйнчууд хамгаалсан тухай шүү дээ, өөдөө шидсэн чулуу нь оросуудын толгой дээр унах л болно, украйнчуудын адил зовлонг ч үүрэх л болно. Тэнэг стратегич биш ерөнхийлөгчтэйнхээ хариуцлагыг ч үүрнэ.
2022-12-23
amnàas gs g:
Bariin amnàas garaad choniin amand orsuud ch gesen amandaa baisan shar tosiig deerelhuu teneg zangaasaa bolood tulheed gargachihlaa hohichino hoyulaa
2022-12-23
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
Ukrianchuud humuusee aluulsan ch Orosiin bool bolohgui ems ohidoo huchniduulehgui l gej baina
2022-12-22
dainiig demjij hurungu zevseg ugch baigaagaa zogsoo.
2022-12-22
"Түүхэн уулзалт" гэдгийг ямар хэмжүүрээр тогтоодог юм бэ?
2022-12-22
Оросууд өгсөн юмаа л буцааж авах гэж байна..
2022-12-22
Зочин:
Зеленский хэлжээ: бид хамгаалалтын шугамандаа хатуу зогсоно, бууж өгөхгүй. Эх оронч хөвүүн ийм байдаг ажээ. Тэгэхэд манай оркууд буугаад өгчихөөч гээд бичээд байдаг.
2022-12-22
Оросууд өгсөн юмаа л буцааж авах гэж байна..
tyty:
АНУ болон барууны улсууд яагаад Украйнд хайртай болчихоод байгаа вэ гэхээр Оросыг сулруулах бүр устгах хүслийг нь хангаж өгч байгаа нэг тэнэг удирдагчтай улс байгаад байгаа болохоор. Тэрнээс өөр ямар ч зүйл байхгүй. Хэрвээ Украйн тэмцэхээ боливол зүгээр л хаячихна.
2022-12-22
Алуурчин орос өвгөн иваныг нам бууудсугаййййййй
2022-12-22
Өөр юу хэрэгтэй гэж:
20 минут босож алга ташиж байжээ. Эх оронч хүнийг дэмжиж байна
2022-12-22
zochin:
10-20 jili8n daraa goriig ny amsanaa
2022-12-22
Болд:
1-Петр хаан шиг алдартай болох, Аугаа нэгдсэн Их Орос улсыг байгуулах гэсэн хийрхэлээс Путин энэ түрэмгий дайныг бүр 2014онд Украйнаас Крымийн хойгийг нь булаан авснаар эхэлсэн. Украйнчууд Монгол биш, алдагдасан нутагаа эргүүлж авах гэж янз янзаар тэмцсэн. 2022оны 2-р сарын 24нд тэр тэмцлийг нэг мөсөн дарж Украйныг 3 өдөрт эзлэнэ гэж солиороод өнөөдрийг хүртэл дайтсаар олон зуун мянган Орос Украйн иргэд хүүхдүүдийн амь насыг буснуулж, олон сайхан хот тосгоныг үнс нурам болгож байна. Дэлхийн 2-р дайн болоход Орост дэлхийн бараг бүх улс туслаж дэмжиж байсан.Өнөөдөр харин эсэргээрээ Орост дэмжиж туслаж байгаа улс Иранаас өөр дэлхийд бараг алга
2022-12-22
украйн болон монгол хохь нь, хэнийг сонгож хэнээр удирдуулсанаараа юу хожив,
2022-12-22
Ukrianchuud humuusee aluulsan ch Orosiin bool bolohgui ems ohidoo huchniduulehgui l gej baina