"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н талаар олон улсын хэвлэлд
2022-12-14

"Нүүрсний хулгай"-н хэргээс үүдэлтэй Монголд үүссэн эсэргүүцлийн давалгаа олон улсын хэвлэлийн анхаарал татсаар байна. Урьд өмнө нь олон хоног үргэлжилсэн, өргөн цар хүрээг хамарсан өнөөгийнх шиг жагсаал төдийлөн гарч байгаагүйг дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа юм. Түүнчлэн, мягмар гарагт "нүүрсний хулгай"-тай холбоотой хүмүүсийн нэрсийг зарласныг дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Олон улсын хэвлэлүүд "Нүүрсний хулгай"-н талаар хэрхэн мэдээлж байгааг тоймлон хүргэж байна. 

 

Ройтерс: -30 хэмийн хүйтэнд иргэд жагссаар байна 

 

Улаанбаатар хотод эсэргүүцэл үүсэх шалтгаан болсон, авлигатай холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалтыг дэлгэхээр Монголын эрх баригчид ажиллаж байгаа талаар тус улсын Хуульзүйн сайд мэдэгдлээ. 

 

Хятадын хилээс холгүй орших, 6 тэрбум тонн нөөцтэй коксжих нүүрсний орд газрын ихэнх хэсгийг эзэмшдэг төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" компани ашигт малмталын олборлолтоос хамаардаг багахан эдийн засгаа хөгжүүлэх Монголын төлөвлөгөөний гол хэсэг байв. Гэвч тээврийн харилцаа муу, хэрхэн санхүүжүүлэх, стратегийн актив ямар байх талаарх маргааны улмаас Таван Толгойн хөгжил саатсаар байгаа юм. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн савалгаа, хөрөнгө оруулагчдын итгэл буурсан зэрэг нь энэ компанийн хувьцааг гадаадын зах зээл дээр гаргах оролдлогыг талаар болгож байв. 

 

Өнгөрсөн долоо хоногт жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж байсан. Буруутай этгээдүүдийн эсрэг арга хэмжээ авахыг шаардан олон нийт уриалж, улмаар олон хүн эсэргүүцэлд нэгдэж байлаа. Мягмар гарагт нийслэлийн төв талбай дээр олон зуун хүн жагссан хэвээр байсан бөгөөд зарим нь гадаа -30 цельсийн хэм хүрсэн үед хонож эсэргүүцэл илэрхийлэхээр гэр барьжээ.

 

Интерфакс: Монголын Ерөнхийлөгч асан хэрэгт холбогдов

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын долоон гишүүн болон бусад өндөр албан тушаалтныг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой байж болзошгүй гэж Монголын Авлигатай тэмцэх газар мягмар гарагт мэдээллээ.

 

Нүүрсний олборлролт борлуулалт, түүнчлэн төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авахтай холбоотой хэргийг шалгахаар Монголын Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан шуурхай бүлэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд 35 хүнийг буруутнаар нэрлэжээ. Түүнчлэн 47 объектэд нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг урьдчилан саатуулах төвд саатуулсан байна. 

 

Монголын нийслэлд нүүрсний хулгайтай холбоотой мэдээллээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал олон өдөр үргэлжилж байгаа юм. Албан бус мэдээллээр, энэ улсад 1,7 тэрбум долларын өртөгтэй 6,5 сая тонн хулгайн замаар оржээ. Энэ хэргийг мөрдөхөд тусламж үзүүлэх хүсэлтийг Монголын эрх баригчид Хятадад тавьсан байна.

 

Рrisp.ru: Монголын эсэргүүцэл бол удаан явцтай реалити шоу 

 

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн олны жагсаал Улаанбаатар хотод ес дэх өдрөө үргэлжиллээ. Энэ улсын эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хүмүүст оноох шийтгэлийг чангатгана гэж амлаж байгаа юм. Эсэргүүцлийн үеэр суулт зарлахаар болсон 20 орчим хүн -20 хэмийн хүйтэнд Төрийн ордны өмнөх талбай дээр хоносон. Харин мягмар гарагт тэднийг гэр барихыг эрх баригчид нь зөвшөөрсөн юм. Үүссэн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж цэгнэж байгаа талаараа Хавсарга судалгаа, хөтөлбөрийн төвийн улс төрийн технологч, шинжээч Кирилл Шкилев хуваалцлаа.

 

"Хөндлөнгийн ажиглагчийн нүдээр харахад Монгол дахь эсэргүүцэл одоогоор удаан явцтай реалити шоу шиг өрнөж байна. Энэ бол чухамхүү эсэргүүцэлд хамааралтай. Төрөл бүрийн өнгөт хувьсгал явуулахад ашигладаг олны мэдэх майхант эсэргүүцлийн адилаар хатуу ширүүн нөхцөлд дассан монголчууд үс, ноостой хувцас өмсөж, үндэсний гэрээ талбай дээр барьжээ. Энд онцлоход, гэр барихыг эрх баригчид нь өөрсдөө зөвшөөрсөн юм. Ер нь бүгд сэтгэл хангалуун үлдэхийн тулд өнөөгийн энэ байдлыг одоо зогсоох шаардлагатай байгаа. Мөн одоо эсэргүүцлийн үндсэн шалтгаан болсон хууль бусаар нүүрс экспортлох авлигын схемийг дэлгэх ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд гол буруутнуудыг ч нэрлэлээ. Тэдний дунд энэ улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, мөрдөн шалгалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор эх орноосоо зугтсан захиргааны тэргүүн асан ч байна. Тэнд, эрх баригчид нь ч , үстэй малгай өмссөн ард түмэн нь ч тайван, цус асгаруулалгүйгээр нөхцөл байдлыг шийднэ, Монгол улс Оросын стратегийн болон худалдааны түнш хэвээр үлдэнэ гэж найдахыг ихэд хүсэж байна"

 

ОХУ-ын Гадаад хэргийн яам:  Энэ бол Монголын дотоодынх нь асуудал 

 

 

Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Монголд үүссэн эсэргүүцлийг дотоодынх нь асуудал хэмээн нэрлэжээ. Тэрбээр "Валдай" клубийн арга хэмжээний хүрээнд сэтгүүлчидтэй ярилцахдаа ийнхүү онцолсон байна.

 

"Энэ бол тэдний дотоод хэрэг. Бид шалтгааныг нь ойлгож, мэдэж байгаа. Гэхдээ тэд үүнийг өөрсдөө л шийдэх ёстой. Ингэж ч чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-30
Баяраа ах:
Улс нь нэр нүүрч үгүй, ичгүүр сонжуургүй, Дээрээ төргүй, төр нь эзэнгүй улсынхаа баялагыг дураараа зардаг Нууцгүй,ямарч бүлэг этгээд эзлэж болох ,Хаан нь шалдан хил гаалгүй, ард түмэнгүй ,зэлүүд нутаг болжээ... хөөрхий
2022-12-27
Oросууд дутчих аа:
Kирилл шкилев бол - Mонголчууд урдынх шигээ Oрост хошногдуулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна - гэж хэлж байх шив..
2022-12-14