Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийн ил болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тогтоолын төслөөр ОФФТЕЙК есөн гэрээг нууцаас гаргасан байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Энэ гэрээг ил болгосноор УИХ-ын Хянан шалгах түр хороонд шилжүүлэх, гэрээтэй холбоотой авилга ашиг сонирхолын зөрчил үүссэн эсэхийг хянуулж, шалгуулахаар АТГ-т шилжүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн.
Эрдэнэс Тавантолгой компаниас хэрэгжүүлж байгаа ЕСӨН төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан
Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэвтрүүлэх шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
Загийн усны хоолой газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний орд хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил
Богд хаан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил
Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төсөр замын төслийн ажил
Мөн Тавантолгой зүүн баян чиглэлийн төсөлтэй холбоотой:
Монголын төмөр зам хувьцаат компани болон Зэвсэгт хүчний жанжин штаб болон Улаанбаатар төмөр зам нарын хамтарсан Зүүн баян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээг нууцаас гаргасан. Энэ нь Зам тээвэр хөгжлийн яаманд харъяалагдаж байсан.
Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ч үүнийг дагасан ашиг сонирхол, авлигын нөхцөл байдал үүссэн эсэх асуудлыг шалтгаж тогтоох үүрэг чиглэлийг АТГ-т өгч байгаа. Цаашид Засгийн газар энэ мэт төслүүдийг ҮАБЗ-ийн Зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй байх шийдэлд хүрсэн.