Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөхдөө иргэдийн жагсаалыг далимдуулан төлбөртэй, зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байгааг хэллээ. Тэрбээр “Жагсагч иргэдийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байна.
Харамсалтай нь, улс оронд шударга ёс тогтоох, иргэдийн амьжиргааг сайжруулах, төр засгаас бодлого шаардсан иргэдийн жагсаалын хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорилготой хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн цуглаан байгаа гэдгийг иргэдэд ХЗДХ-ийн сайдын хувиар дуулгая.
Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүхий л удирдах албан тушаалд МОХ-ны үе үеийн удирдлагууд ажилласан. Тухайлбал, МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан, энэ холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилласан.
Өнөөдрийн энэ жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн МОХ, тэр дундаа их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |