БНСУ-ын алдарт Big Bang хамтлагийн гишүүн TOP 2023 онд Япон тэрбумтан Юсаку Маезавагийн хамт сансарт нисэхээр болсон байна.
“Сар бол үргэлж хүн төрөлхтөнд урам зориг өгсөөр ирсэн эрхэс. Тиймээс би ганцаар аялахыг хүссэнгүй, мэдэрсэн зүйлсээ аль болох олон хүнтэй хуваалцахыг хүсэж байна. Тэгээд би сар руу уран бүтээлчидтэй хамт аялахаар шийдсэн юм” гэж Маезава ярьжээ.
Юсаку Маезавагийн “DearMoon” төслийн хүрээнд сансарт аялах найман хүний нэгээр T.O.P шалгарсан байна. Япон тэрбумтны дагуулж явах уран бүтээлчид нь зураач, фото зурагчин, кино найруулагч, хөгжимчин, хувцас загвар зохион бүтээгч, архитектор хүмүүс байх гэнэ. Тэд Маезаватай хамт 380,000 гаруй километрын аялалыг 2023 онд хийх юм.
Багаасаа урлагт дуртай байсан Маезава сарыг тойрон аялахдаа төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийг урлагийн янз бүрийн хэлбэрээр илэрхийлж, хүн төрөлхтөнд дамжуулах хүсэлтэй тул ийм баг бүрдүүлсэн гэнэ.
Энэ төсөл амжилттай хэрэгжвэл T.O.P хамгийн анхны сансарт аяласан Солонгос алдартан болох юм.
Уншиж байна |