Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг өнөөдөр эхэлнэ
2022-12-01

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лиг 2022-2023 оны улирал өнөөдөр UG ARENA-д нээлтээ хийх гэж байна. Үндэсний дээд лиг энэ жилээс шинэ өнгө төрх, менежменттэйгээр эхэлсэн бөгөөд эрэгтэй дараах 10 баг өрсөлдөнө.
 

  1.     Хүлэгүүд
  2.     Erdenet Miners
  3.     Алтан Дорнодын Дайчид
  4.     Тэнүүн Өлзий Металл
  5.     М Гарьд
  6.     Миг даатгалын Завхан Бродерс
  7.     IHC APES
  8.     Налайх Бизон
  9.     ШУТИС Шаркс
  10.     Баянгол Харцага

 
Мөн олон жил завсардаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч дараах эмэгтэй зургаан баг өрсөлдөх аж. 
 

  1.     Erdenet Miners
  2.     М Гарьд
  3.     Улаанбаатар Амазонс
  4.     Ховд Чандмань
  5.     ОТИС Шилүүснүүд
  6.     Хил Хамгаалахын Аравт

 
Энэ улирлын онцлог нь сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр 1.2 тэрбум төгрөгний шагналын сантайгаар зохион байгуулагдаж буй. 

Shuud.mn
Сонин хачин