Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж, Үнийн хувьсгал эхлүүлж байгаа талаараа "Майнд теч" ХХК-иас хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
"Майнд Теч" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр
Манай компани өмнө нь импортын ургамлын тосны худалдаа эрхэлдэг байсан юм. Тодруулбал, Аргентин, Орос, Германаас ургамлын тос импортолдог байлаа. Бидний өдгөө үйлдвэрлэж буй, хар рапсын тос л доо. Манай ургамлын тос нь органик хөрсөнд тариалсан түүхий эдээр хийдэг бөгөөд транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага гэх мэт олон давуу талтай.
Үйлдвэрлэлийн тухайд манай "Сэлэнгэ" үйлдвэр жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улсын ургамлын тосны хэрэглээ жилд 20 мянган тонн байдаг. Хүн амдаа харьцуулаад аваад үзвэл бага үзүүлэлт. Мал амьтны гаралтай тос хэрэглэдэг болохоор тийм байж магадгүй. Гэхдээ хүний биед ургамлын тосноос авах ёстой зүйлс их байдаг юм. Бид дотооддоо хэрэгцээгээ 100 хувь хангаад үлдсэн 10 мянган тонн ургамлын тосоо гадагшаа экспортлох боломжтой. Үүгээр "Заавал манай бүтээгдэхүүнийг сонго" гэж тулгаж буй хэрэг биш юм шүү.
Бид өдөр болгон үздэг зурагтаар зогсоо зайгүй бүтээгдэхүүнээ рекламдаад байж чадахгүй. Тийм учраас ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн, хямд үнэ чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүйгээр монголдоо үйлдвэрлэх боломжтой болсон байгаа. Иймд 1 литр тосыг хамгийн хямд үнээр буюу 6600 төгрөгөөр худалдаалах гэж байна. Бусад том худалдааны зах, супер маркетын хувьд Ургамлын тос хамгийн багадаа л 9000 төгрөгөөр худалдаалагддаг. Тиймд гэрийнхээ галтогоонд байгаа Орос тоснуудаа Монгол тосоор солихыг уриалж байна.
Манайх анх удаагаа энэхүү үнийн хувьсгалын уриалгыг гаргаж байна. Бусад үндэсний хүнсний үйлдвэрлэл хийж байгаа компаниуд бидний дараа дараагийн үнийн хувьсгалд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Уншиж байна |