Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Дэлхийн хамгийн хүйтэн 10 хот
2022-11-05

Дэлхийн хамгийн хүйтэн эх газар бол Антарктид, энд -96°C хэм хүрэх нь энүүхэнд. гэхдээ жилийн туршид температур бага байдаг хотууд ч бий. Хамгийн хүйтэн улиралд ч энд амьдрал өрнөнө. 

 

10 дугаар байр - Нуук (Гренланд)

Гренландын баруун хэсэгт байдаг энэ хот Хойд туйлаас ердөө 250 км зайд оршдог. Нуук хотын хүн ам 17 мянга. Энэ хотын жилийн дундаж  температур  8,1°C хэм бол багадаа -32°C хэм хүрч хүйтэрдэг аж.

 

Есдүгээр байр -Улаанбаатар (Монгол)

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог манай улсын нийслэл Улаанбаатар "Дэлхийн хамгийн хүйтэн хотууд-2022" жагсаалтын есдүгээрт бичигджээ. 

 

Далайн төвшнөөс  дээш 1200 метрийн өндөрт байрладаг Улаанбаатар хотод эрс тэс уур амьсгалын улмаас өвөл хүйтэн, "11 дүгээр сараас гуравдугаар сар хүртэл өвөл үргэлжилдэг", зарим тохиолдолд -50°C хүрдэг ч хуурай цаг агаартай тул төдийлөн энэ хүйтэн мэдрэгддэггүй хэмээн бичжээ.

 

Наймдугаар байр – Фрейзер (АНУ)

Фрейзер хот Колорадо мужийн уулсын дунд байрладаг. Ердөө 900 гаруй хүн амьдардаг энэ хотын жилийн дундаж температур нь 0°C хэм аж. Энэ хот уулын цанын газруудаараа алдартай.

 

Долдугаар байр – Уткиагвик (АНУ)

Энэ хотыг өмнө нь Барроу гэж нэрлэдэг байсан бөгөөд Аляскийн хойд хэсэгт оршдог. Энэхүү суурин газартай зэрэгцэн АНУ-ын хамгийн хойд цэг оршдог юм. Хотоос 2100 км зайд Хойд туйл бий. Мөн Уткиагвикт мөнх цэвдэг байх бөгөөд хөрс нь 400 метрийн гүнд хөлдүү байдаг гэнэ. 

 

Жилийн дундаж температур нь -11°C хэм бол нэгдүгээр сард хамгийн хүйтэндээ  -48°C хэм хүрдэг аж. 

 

Мөн эндэхийн оршин суугчид жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нэгдүгээр сарын дунд үе хүртэл хэзээ ч нар үздэггүй. Хотод 11 дүгээр сарын 18-ны өдрөөс туйлын шинэ эхлэх бөгөөд 67 өдөр хүмүүс наргүй амьдардаг юм байна.

 

Зургадугаар байр – Хелл (Норвеги)

Англи хэлнээс орчуулвал "Там" гэж нэрлэгдэх энэ хотод амьдрах хүн тун цөөн, ердөө 1000 орчим хүн энд амьдардаг аж. Хотын өвлийн дундаж температур -25°C хэм байдаг аж.

 

Тавдугаар байр – Интернашенал Фолс (АНУ)

Энэ хот хүйтэн хэдий ч уур амьсгал нь хатуу ширүүн биш. Гэхдээ л цаг уурчид энэ хотыг дэлхийн хамгийн хүйтэн хотод тооцдог. Энд 6000 гаруй хүн амьдрах бөгөөд өвөл дундаж температур -21°C, хамгийн хүйтэн хэм  -48°C-д хүрч байсан аж. Америкчууд энэ хотыг "үндэстний хөргөгч" хэмээн нэрлэдэг.

 

Дөрөвдүгээр байр – Снеж (Юкон, Канад)

 

Канадын баруун хэсэгт байх Юкон нутагт хатуу ширүүн уур амьсгал ноёлно. Чухамхүү энд 1000 орчим хүн амтай Снеж хот бий. Бүтэн жилийн турш хүйтэн байх энэ хотод хамгийн хүйтэн нь өнгөрсөн зууны дунд үед бүртгэгдсэн бөгөөд -63°C хэм хүрсэн байдаг.

 

Снеж хотод өвөл ч зун ч салхи хүчтэй салхилдаг. Зуны дундаж температур +1,2°C, харин өвөл -12°C байдаг аж.

 

Гуравдугаар байр – Оймякон (Саха)

Оймякон нь Бүгд Найрамдах Саха Улсын дорно хэсэгт оршино. Нэгдүгээр сард -55°C хэм хүрч хүйтрэх бол зун нь халуун, +32°C хэм хүрдэг аж. Оймяконыг "Дэлхийн хүйтний туйл" гэж нэрлэх нь бий. Энэ нь ч учиртай, чухамхүү Оймяконд -71°C хэм гэсэн температурын дээд амжилт бүртгэгдэж байжээ.

 

Хоёрдугаар байр – Якутск (Саха)

 

Жагсаалтын хоёрдугаарт Бүгд Найрамдах Саха Улсын нийслэл Якутск хот бичигджээ. Өвөл  -65°C хэм хүрч хүйтрэх тохиолдол ч элбэг гардаг энэ хотод 300 мянга орчим хүн амьдардаг аж. Эндэхийн оршин суугчдын гол асуудал нь өвөл машинаа арчлах. Гэхдээ хүмүүс ийм хүйтэнд хэдийнэ дасан зохицсон гэдэг. 

 

Нэгдүгээр байр – Верхоянск (Саха)

Мөн л хуучнаар Якут, өнөөгийн Саха улсад байх хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын жагсаалтыг тэргүүлж байна. Энд ердөө 828 хүн амьдардаг. Хамгийн хүйтэндээ -67°C хэм хүрч байсан гэж XIX зууны сүүлээр энд амьдарч байсан С.Ковалик тэмдэглэн үлдээжээ.  Хотын жилийн дундаж температур  -14,5°C, зун  +16°C, харин өвөл -45°C хэм хүрдэг аж. .

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ENE HUITEN EE SANANA GEJ YAHAV...AZ ZARGAL SHUU HUITEN N...
2023-04-02
ZOCHIN:
ENE IH HUITENIIHEE ACHAAR L BID AMIDAR CH BGAASHUU...DULAAHAN BOL TEGEED VL EZLEGDENEDEE...
2022-11-06
Albert Walker:
Good day to all viewer online, my name is Albert Walker I am so overwhelmed sharing this great testimony on how i was checking for solution in the internet while miraculously i came across Dr Kachi who brought my ex Girlfriend back to me, This is the reason why i have taken it upon myself to thank this great spell caster called Dr Kachi, because through his help my life became more filled with love and i am happy to say that my ex Girlfriend who has been separated from me for the past 2years came back to me pleading for me to accept her back, This was a shocking to me my partner is very stable, faithful and closer to me than before, because before i contacted Dr Kachi i was the one begging my ex Girlfriend to come back to me but through the assistance of Dr Kachi, I now have my relationship restored. You can also have a better relationship only if you Contact Dr Kachi Website, https://drkachispellcast.wixsite.com/my-site OR Email: drkachispellcast@gmail.com You can reach him Call and WhatsApp Number:+1 (209) 893-8075
2022-11-06
иргэн:
ядархад яр гэгчээрч хүйтэн хог шүүү халтиргаа түгжрэл бөөн хүнд хувцас түлээ нүүрс
2022-11-06
зочин:
Хүйтэн хот сайхан.
2022-11-06
Твиттер компанийн олон мянган ажилтан өчигдөр /2022.11.04/ өглөө 09:00 цагт Элон Маскаас цахим шуудан хүлээж авчээ. Энэ цахим шуудан хувийн хаяг руу нь ирсэн бол тухайн ажилтан ажлаасаа халагдана, ажлын хаяг руу нь ирсэн бол ямар нэгэн асуудал үүсээгүй гэсэн үг байв. Нийт 3700 орчим ажилтан Маскийн төлөвлөсөн цомхотголд нэрвэгдэх төлөвтэй байна. Компанийн бүх оффис түр хугацаанд хаагдах аж. Ажилтнууд Пүрэв гаригт Элон Маскаас захидал хүлээж авсан. Тус захидалд “Твиттерийн үйл ажиллагааг сайжруулахын тулд бид Баасан гаригт ажиллах хүчээ цөөлөх хүндхэн цаг үеийг туулна. Твиттерт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнд нөлөөлнө гэдгийг ойлгож байгаа ч энэ арга хэмжээ компанийг урагшлуулахад зайлшгүй шаардлагатай юм. Цомхотголд орж буй хүмүүст аль болох хурдан мэдээлэх шаардлагатай тул энэ үйл явцыг цахим шуудангаар гүйцэтгэнэ. Баасан гаригийн өглөө 09:00 цагт хүн “Твиттер дахь таны үүрэг” гэсэн гарчигтай цахим шуудан хүлээж авна. Цахим шуудангаа шалгаарай. Ажилтан бүрийн аюулгүй байдал, твиттер систем, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ хугацаанд бүх оффисыг түр хаана. Мөн бүх нэвтрэх карт ажиллахгүй. Хэрвээ та оффис дээр байгаа бол эсвэл оффис руу ирж байгаа бол гэртээ харь. Та цомхотголд өртсөн эсэхээс үл хамааран маш хэцүү байна гэдгийг ойлгож байна. Компанийн нууц мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл болон бусад газар хэлэлцэхийг хориглосон бодлогыг баримталж байгаа танд баярлалаа. Твиттерт оруулсан хувь нэмэрт тань болон болж байгаа үйл явдалд тэвчээртэй хандаж буйд баярлалаа” гэсэн байжээ.
2022-11-05