Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Өмнөд Солонгост баяраар амиа алдсан 154 хүний 25 нь гадаадын иргэн байжээ
2022-10-31

Өнгөрсөн бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэл Итэвон дүүрэгт Halloween баяр тэмдэглэхээр олон хүн цугларсны улмаас шахцалдан, хүмүүс дарагдаж олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ням гарагт аврах ажиллагаа үргэлжилж, амиа алдсан хүний тоо ч нэмэгджээ. 

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Сөүл хотод  коронавирусийн цар тахлын дараа ямар нэг хязгаарлалт тавилгүй анх удаа тэмдэглэсэн баярын үеэр амиа алдсан хүний тоо 154, гэмтсэн хүний тоо 82 болж нэмэгджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын иргэн 19 байсан гэж Сөүл хотын шуурхай алба мэдээлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, шөнө дунд хүртэл ажилладаг кафе, зоогийн газар, клубүүд ажилладаг Итэвон дүүрэгт болсон энэ эмгэнэлт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд, 20 орчим насны залуус байжээ.

 

Энэ хэргийн улмаас амиа алдсан гадаадын иргэн чухам хэд байгаа нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын цагдаагийнхан ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө, гадаадын 25 иргэн амиа алдсан гэсэн бол БНСУ-ын Төрийн удирдлага, аюулгүй байдлын яам "гадаадын 20 иргэн нас барсан" гэсэн мэдээлэл өгчээ. 

 

Одоогоор, гадаадын иргэд амиа алдсан талаар доор эх сурвалжууд ийнхүү мэдээлжээ.

 

  • Хятадын дөрвөн иргэн амиа алдаж, хоёр хүн хөнгөн гэмтсэн гэж Синхуа агентлаг мээдэлсэн байна.
  • Ираны дөрвөн иргэн амиа алдаж, нэг иргэн гэмтсэн гэж тус улсын IRNA агентлаг мэдээлжээ. 
  • Амиа алдсан хүмүүсийн дунд Тайландын иргэн 29 настай эмэгтэй байсан гэж тус улсын Гадаад хэргийн яам ВВС агентлагт мэдээлжээ. Тухайн иргэн солонгос хэл сурахаар хоёр сарын хугацаатай ирсэн байсан гэнэ.
  • Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр, Сөүлд болсон эмгэнэлт хэргийн улмаас ОХУ-ын 20-30 насны гурван иргэн амиа алджээ.
  • Норвегийн нэг иргэн амиа алдсан гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
  • Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд АНУ, Франц, Австрали, Вьетнам, Узбекистан, Казахстан, Шри-Ланка, Австрийн иргэд байсан гэнэ.

 

Тодорхойгүй нөхцөл байдал 

Хүмүүс шахцалдаж, дарагдах болсон нөхцөл байдлыг Өмнөд Солонгосын мөрдөгчид одоогоор хараахан "ойлгоогүй", "тодорхой бус байна" хэмээн мэдэгдсэн байна.

 

"Шахцалдаан үүсэх болсон ноцтой шалтгаан байгаагүй бололтой. Өөр нэг анхаарал татаж байгаа зүйл нь, Өмнөд Солонгост гудамжууд хэт их хүнтэй, хүмүүс ч үүнд дасчихсан байдаг. Тиймээс л хүмүүс аюулыг шууд анзааралгүй, улмаар олон хүн амиа алдах нөхцөл үүссэн байх" хэмээн Arirang телевиз мэдээлжээ.

 

Харин Дотоод хэргийн сайд Ли Сан Мин Итэвоны нарийн гудамжинд 100 мянган хүн цугларна гэж төсөөлөөгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

"Итэвон руу хичнээн цагдаа явуулсныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ эсэргүүцэгчид олноор цугларна гэж байсан Кванвамун рүү ихэнх цагдааг явуулсан. Итэвонд өмнөх жилүүдэд цуглаж байсан тооны хүмүүс л цугларна гэж таамаглаж байсан тул хүч нэмэгдүүлээгүй" хэмээн сайд мэдэгджээ.

 

Өмнөд Солонгост гашуудал зарлаж, дэлхийн одод үзүүлбэрээ цуцлав

 

Halloween Өмнөд Солонгост хүмүүс өргөн дэлгэр тэмдэглэдэг баярт тооцогддоггүй. Гэхдээ олон улсын соёлын орчин бүрдпсэн Итэвон дүүрэг энэ баярыг тэмдэглэдэг хүмүүсийн цуглах газар болсоор багагүй жилийг үдсэн юм.

 

Хэт давчуу гудамжинд 100 мянга орчим хүн цугларсан гэх бөгөөд цар тахлын хязгаарлалтын дараа анх удаа ямар ч хориг саадгүй, амны хаалтгүй тэмдэглэсэн баяр нь энэ байсан тул хэт олон хүн цугларсан ч хүмүүс нэмж ирсээр байжээ.

 

Хоёр хананы хооронд хүмүүс шахцалдаж, хэт олон хүн цугласан байсан ч хүмүүс нэмж ирсээр, улмаар шахцалдан унаж, ингээд хүмүүс олны хөлд дарагдаж эхэлсэн гэж галын албаныхан ярьсан байна. "Гудамжинд маш олон эмч, эмнэлгийн машин ирсэн. Түргэн тусламжийн машинууд ар араасаа цогцос ачин хөдөлж байна" хэмээн ВВС агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлжээ. 

 

Өмнөд Солонгосын зарим хэвлэлийн мэдээлснээр, Итэвонд байх бааранд нэгэн алдартан байгаа гэсэн сураг дуулсныхаа дараа олон хүн тэр баар руу яарснаас үүдэн хүмүүс унаж, дарагдаж эхэлсэн гэнэ. Чухам хэн гэдэг алдартан байсан талаар хэвлэлүүд мэдээлээгүй байна.

 

Сөүлд болсон энэхүү эмгэнэлт хэрэг нь 2014 онд "Севоль" хөлөг сүйрч, 304 хүн амиа алдсанаас хойших хамгийн их үхэл дагуулсан хэрэг болсон юм. Улмаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тус улсад нөхцөл байдал намжих хүртэл орон даяар гашуудал зарлажээ. 

 

Үндэсний хэмжээнд гашуудал зарласантай холбоотойгоор Өмнөд Солонгосын эрх баригчид, К-рор уран бүтээлчид, алдартай брэндүүд бүхий л баяр ёслол арга хэмжээг цуцалсан байна. Түүнчлэн орон даяар Halloween баярт зориулсан чимэглэлийг хураахаар болжээ.

 

Итэвон дүүрэгт ням, даваа гарагуудад үйлчилгээний газруудыг хааж, Сөүл хотод баярын болон олон нийтийн албан ёсны бүхий л арга хэмжээг цуцалсан байна. BTS хамтлагийн гишүүн Жиний "The Astronaut" синглд зориулсан бүх тоглолт, арга хэмжээгээ тус хамтлаг хойшлуулжээ. Мөн Girls’ Generation, EXO, Super Junior, NCT болон Aespa гэсэн алдартай хамтлагууд оролцох Halloween баярт зориулсан арга хэмжээг ч цуцалжээ. 

 

Италийн Gucci бренд 11 дүгээр сарын нэгний өдөр Сөүл хотноо товлосон үзүүлбэрээ цуцалсан бол Бусан дахь Busan OneAsia хөгжмийн наадам ч мөн цуцлагджээ. Энэ хөгжмийн наадамд 40 мянга орчим үзэгч цугларахаар байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
түлх гэж хашгираад байсан хүний хоолой яг хар арьстан
2022-11-01
Зочин:
Исус Христийн шашинд мансуурсан мансуурал юунд хүргэдэгийг дээрэмчин Америкийн бууны нохой Өмнөд Солонгос яруу тодоор харуулав. Монгол улсад уламжлалт Буддын шашинаас бусад бүх шашиныг тас хориглох хэрэгтэй. Уламжлалт соёл, зан заншил, тусгаар тогтнол гэж цаад утгаараа Монголд зөвхөн Буддын шашинаа шүтэхийг л хэлээд байгаа юм шүү дээ.
2022-10-31
zochin:
manaid ha,ngalttai olon bayar baigaa.bitgii duuriagaasai.
2022-10-31
Зочин:
Энэ бол том сургамж шуу одооноос манайд ийм хачин баярыг хориглох хэрэгтэй шуу дээ
2022-10-31