ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан ажлыг хэсэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалт хийж, урьдчилсан санал дүгнэлтээ өчигдөр танилцуулжээ. Санхүүгийн болон бусад шалгалтын дүнг нэгтгэж, өнөөдөр эцсийн байдлаар ХЗДХ-ийн сайдад танилцуулах юм байна.
Ажлын хэсэг шалгалт хийх явцад нэр бүхий иргэдээс Өмнөговь, Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой гомдол иржээ. Гомдлын мөрөөр ажлын хэсэг газар дээр нь очиж шалгасан байна.
Тухайн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь албаны машинаар Алтанбулагийн чөлөөт бүсийн татваргүй барааны дэлгүүрээс маш их хэмжээний архийг тогтмол зөөж, худалдан борлуулдаг зөрчил гарсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Энэ асуудлаар өнөөдөр ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдах юм байна.
Уншиж байна |