Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын 2022-2023 оны өвөл цагийн үзвэрийн нээлт 10 дугаар сарын 27-нд “МОНГОЛ УГСААТАН МИНУ” тоглолтоор эхэлнэ.
Үндэсний Урлагийн Их Театр нь Монгол үндэстэн угсаатны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжсээс үзэгч олондоо толилуулж сурталчилан таниулах, өвлүүлэн уламжлуулах эрхэм зорилгын хүрээнд Хөдөлмөрийн Баатар, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Соёрхолт Сэвжидийн Сүхбаатарын дэглэн найруулсан “Монгол угсаатан мину” тоглолтыг толилуулж байна.
/хөгжмийн зохиолч Л.Бямбадорж/
Дарьганга, Барга, Мянгад, Халх ястны үзэсгэлэнт хатдыг яруу тансаг бүжгийн хөдөлгөөнөөр гайхуулна.
/хөгжмийн зохиолч ТШ Х.Билэгжаргал/
13 Алтайн оргилыг магтан дуулсан Торгууд түмний их цэнгэл оршихуй.
/хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ/
Баруун Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгайг магтан дуулна.
/хөгжмийн зохиолчЦ.Буян-Орших/
Зүүн Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгайн уламжлалыг харуулна.
/хөгжмийн зохиолчУГЗ М.Бирваа, УГЗ Б.Бямбабаяр/
Төв халхын ард олны аж амьдралыг харуулсан чуулбар бүжгийг бүтээв.
Ингэснээр манай гарагийн өнцөг булан бүрт оршин суугаа Монгол угсаатан, Монгол туургатны уламжлал, соёл, зан заншил, ахуй байдлыг яруу тансагаар магтан дуулсан“МОНГОЛ УГСААТАН МИНУ” цогцуран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулахад бэлэн боллоо.
Тоглолтонд:
АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
ХБ, АЖ, ТШ Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид
Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал оролцоно.
Удирдаач Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар оролцоно.
Тоглолт 10 дугаар сарын 27, 28-ны 19.00 цагт тоглогдоно.
Уншиж байна |