Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Дайчилгаанаас зугтан Монголыг зорьсон буриад блогчид: Амьдрал хүнд, түрээс өндөр
2022-10-21

Есдүгээр сарын сүүлээр Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Буриадын оршин суугчид олноороо хилийн чанадыг зорьсон юм. Тэдний ихэнх нь хил залгаа Монгол руу явсан гэж "Номер один" сонины нийтлэлд өгүүлжээ. 

 

Сонинд бичсэнээр, Монголоос зугтсан олны дунд Буриадын шилдэг блогчид эхнэр, хүүхдүүдийн хамт ч байсан гэнэ. Тэд "Номер один" сонины сурвалжлагчидтай ярилцах үеэрээ дайчилгаанаас зугтан эх орноосоо явсан гэдгээ нуугаагүй бөгөөд Монголд нэг сарын хугацаанд амьдраад цааш Туркийг зорьсон хэмээн өгүүлжээ. 

 

Буриадын блогчид сүүлийн өдрүүдэд Монголд биш харин Стамбул, Антальяд байгаа зургуудаа олон нийтийн сүлжээндээ ихээр оруулах болсон байна. Монголд түрээсийн байрны үнэ өндөр байгаа хэмээж байсан Буриадын блогчид Туркэд илүү өндөр үнээр байр хөлсөлж байгаа гэнэ. Тэдний өгүүлснээр багахан байрны 21 хоногийн түрээс 129 мянган рубль буюу монгол мөнгөөр 5,4 сая төгрөг байгаа аж.

 

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас долоо хоногийн дараа Буриадын тэргүүн Алексей Цыденов тус улс хэсэгчилсэн дайчилгааны төлөвлөгөөгөө биелүүлсэн хэмээн мэдэгдсэн юм. Улмаар цэргийн комиссарын газруудын цугларах цэгүүдийг ээлж дараалан хааж байгаа талаар Буриадын хэвлэлүүд мэдээлж байв. Үүний дараа Буриадын иргэд эх орондоо буцах хүсэлт ихээр гаргах болсон гэнэ. Буриадын Хүний эрхийг хамгаалах түшмэл Юлия Жамбаловагийн өгүүлснээр, Буриадаас цагаачилсан хүмүүс эх орондоо хэрхэн буцах талаарх асуудлаар ихээхэн хандах болсон аж.

 

Буриадын оршин суугчид эргэн эх оронруугаа буцах болсон шалтгаануудын нэг нь амьдрах орон сууцтай холбоотой. Есдүгээр сарын сүүлээр Орос, Буриадын залуус олноор Монголыг зорьсноор түрээсийн байрны үнэ огцом өссөн юм.

 

Улмаар халаасны мөнгөтэй орж ирсэн буриадуудын хувьд Монголд ажил эрхлэхэд хүндрэлтэй, орлогын эх үүсвэргүйн улмаас өндөр түрээстэй байранд амьдрах боломжгүй тул эргээд эх орноо зорьж байгаа аж.

 

Орост зарласан хэсэгчилсэн дайчилгааны улмаас сая гаруй хүн ОХУ-аас явсан 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа олон нийтийг дайчлах тухай зарлигийг есдүгээр сарын 21-ний өдөр гаргасны дараагаар хоёр долоо хоногийн дотор нэг сая орчим хүн Оросыг орхин гарсан талаарх мэдээлэл энэ сарын эхээр гарч байв. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь жуулчны визээр хил давж, буцаж ирэх эсэх нь тодорхойгүй байгаа тул дайчилгаанаас явсан хүмүүсийн тоог тооцоолох  боломжгүй гэж  холбогдох албаныхнаас авсан эх сурвалжтайгаар Форбес сэтгүүл мэдээлж байлаа.

 

Хэсгэчилсэн дайчилгаа зарласны дараа ОХУ-ын иргэд ихэвчлэн хөрш орнуудаа зорьсон бөгөөд Монгол руу 6000 гаруй хүн нэвтэрснээс 1100 нь буцсан гэж Монголын тал мэдээлж байсан юм. Ийнхүү Оросын иргэд олноор гадаад орнуудыг зорьсны дараа ОХУ-аас эдгээр иргэдийг буцаах шаардлага тавьж болзошгүй гэсэн болгоомжлол гарч байв. Харин Оросын Батлан хамгаалах яам хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хилийн чанадыг зорьсон ОХУ-ын иргэдийг шилжүүлэн өгөх асуудлаар Казахстан, Гүрж болон бусад орнуудын төрийн байгууллагуудад хандаагүй гэж БХЯ Телеграм сувгаараа дамжуулан мэдэгдэж байлаа.  

 

"Хэсэгчилсэн дайчилгаа явуулах хүрээнд Оросын Батлан хамгаалах яам Казахстан, Гүрж болон бусад орнуудын төрийн байгууллагад хандан улс оронд нь ирсэн Оросын иргэдийг албадан буцаах хүсэлт гаргаагүй, цаашид ч ийм арга хэмжээ авахаар төлөвлөөгүй" хэмээн Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн юм. 

 

Нөгөө талаас, Оросын иргэдийн очсон улс орны хууль тогтоомжийн хүрээнд ч жуулчны визээр нэвтэрсэн иргэдийг "дайчилгаанаас зугтсан" гэх шалтгаанаар саатуулах, ОХУ-ын талд хүлээлгэн өгөх эрхзүйн үндэслэл байхгүй. Тухайлбал манай улсад гэхэд л хоёр орон харилцан визгүй зорчих журмын дагуу нэвтэрсэн Оросын иргэдийг жуулчин гэж үзэх бөгөөд тэд аливаа хэрэг зөрчилд холбогдоогүй бол албадан буцаах боломжгүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bitgiii ingej gants huniii uildeld bugdiiig hamaaruuul! Jisheelbel solongost gants agsam tavisan huniii umnuuus buh Mongolchuuud arhichin gej duuduulah yostoi yu? Dandaaa iiim hagas dutuuu setgej yarij baina shuu!
2022-10-23
буриадуудыг бүү тоо, эд нар чинь монгол хүний тархийг алхаар цөм цохисон алуурчид шүү, болгоомжил. ацных нь элэг нэгт байдгийн!
2022-10-23
Zochin:
Bitgiii ingej gants huniii uildeld bugdiiig hamaaruuul! Jisheelbel solongost gants agsam tavisan huniii umnuuus buh Mongolchuuud arhichin gej duuduulah yostoi yu? Dandaaa iiim hagas dutuuu setgej yarij baina shuu!
Surtei gainuud ve! Hamgiin tom gazartai ulsad nuugdaj chadahgui . Hamgiin taivan ulsad amidarch chadahgui . Hamgiin hul hudulguun ihtei gazar ideeshuj chadahgui , ehiinhee muumnuus salaagui , delgetsees uur amidral medehgui
2022-10-22
Zochin:
Turkiin hansh 5.4 say bolj baina gej bichsen baina.Mongol tugruguur. Yvuuliin humuust hetsuu l dee. Taivan tsagt ur huuhdee aldahiig hen l huseh bilee. Zeleniskii odoo buuj ugmuur yum.
2022-10-22
Orosuud tseregt baihgui sh dee. Dan erliiz hulrliiz horigdiluud
2022-10-22
Зочин:
Эд манайхныг муулж байвал нэг талаар сайн шүү, Монголд сайн сайхан хямд гээд байвал дайн дажин ихэсвэл дүрвэгчдийн давалгаанд дарагдах аюултай
2022-10-22
Эх орноо хамгаалахаас зугтана, ирээд үнэтэй бна гэнэ яасан гомдоллосон, гонгиносон шаарнууд вэ, тэгээд яг яалгах гээд бгаа юм бол. Оросуудтайгаа мөр зэрэгцээд эрэлхэгээр тулалдаач.
2022-10-22
Orosuud tseregt baihgui sh dee. Dan erliiz hulrliiz horigdiluud
Зочин:
21 хоноход түрээсийн байр 5400000 гэж шал худлаа. Буудлын үнээ түрээс гээд байгаа юм биш үү
2022-10-22
Зайл зайл.
2022-10-21
Зочин:
Буриад Монголын минь нэг үндэстэн Орос улс газар нутагтай нь авсан Буриадыг эх орныхоо нутаг дэвгэрт ирэхэд нь байрны түрээсийг үнэ нэмэх хэрэггүй Манайхан нэгдэж зөв удирдлагатай байсан бол элэг нэгтнээ бодолцох л ёстой
2022-10-21
Хувь заяа нь л юм даа. Одоо Украйнд байлдан үхэх сэхэхийг үзэх хэрэгтэй болжээ. Буруу замаар урван бусдын эрхшээлд орсноор "монгол ч биш орос ч биш" буюу "өөх ч биш булчирхай ч биш болжээ" ... гэж.
2022-10-21
Хятдуудад яагаад үнэгүй байраа өгөөд буриадуудад үнэтэй хөлслөөд байдын
2022-10-21
Наадуул чинь бүгд Путинээ дэмжигчид. Яг өөрөө дайнд явах болохоор л зугтсан хүмүүс. Буцаж очоод Оросын төлөө амиа өргөнө өиз
2022-10-21
Иргэн:
Буриадууд угаасаа орос монголын хил дамнан дайжиж ирсэн түүхтэй,дайжиж ирсэн сэтгэхүйтэй хүмүүс юм гэнэ лээ
2022-10-21
Сэтгүүлч нь Буурах юу уу
2022-10-21
САЙХАН ЗАЛАХ ЯМАР БАЙР ГЭХЭЭРЭЭ 21 ХОНОГТ 5,4 САЯ ТӨГРӨГӨӨР БАЙЛГАДАГ ЮМ БЭ? ЗОЧИД БУУДАЛД Ч ИЙМ ҮНЭ ТӨЛӨХГҮЙ. БУРИАДУУД САЙХАН БУРДАГ Л ЮМ БАЙНА.
2022-10-21
Сэтгүүлч нь Буурах юу уу