Төрийн өмчийн зургаан их сургууль дундын Удирдах зөвлөлтэй болжээ
2022-10-06

Төрийн өмчийн 6 их сургууль 2021 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Дээд боловсролын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага, сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршил зэргийг харгалзан төрийн өмчийн 6 их сургууль дундын Удирдах зөвлөлтэй болж байгаа юм. Энэхүү дундын Удирдах зөвлөлийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажиллаж байна.

 

 

Дундын Удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, төрийн өмчийн зургаан их сургуулийн засаглалыг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Их, дээд сургуулиудын засаглалыг шинэчлэхдээ олон улсын чиг хандлага, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөгөө болох “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай. Мөн стратеги төлөвлөгөө сайжруулах, манлайллыг дээшлүүлэх, бүтэц зохион байгуулалтын дизайн хийх зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

 

Их сургуулийг хөгжүүлэх замын зураглалын зөвлөмж нь:

 

  • Цахим шилжилт /Цахим шилжилтийн давуу талыг ашиглан дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэх/

  • Оюутан-төвт /Оюутан, сурагчдыг их сургуулийн бүхий л үйл ажиллагааны төвд тавих/

  • Суралцахуй /Тэдний сурах нөхцөл бололцоог өргөтгөх/

  • Авьяас /Сурах хүсэл эрмэлзлийг татах, авьяасыг хөгжүүлэх/

  • Хувь хүнд чиглэсэн /Оюутан нэг бүр суралцахуйн траектороо өөрөө тодорхойлох эрхийг хангах/ байх талаар санал солилцлоо.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкууд 1990 онд Монголын их сургуулиудыг устгачихсан шуу дээ. Одоо 1943 он шиг Орос ах нараа дагаж шинээр их сургуулиуд дахин байгуулах нь зохимжтой. Худлаа гэвэл та нар " Как уничтожили американских университетов" ("Америкийн их сургуулиудыг хэрхэн устгасан вэ?") нийтлэлийг уншиж угаасаа жижигхэн, мангуу тархиа жаахан ч гэсэн цэнэглэнэ уу!!!
2022-10-06