Өглөөний цай тогтмол уух нь зүрхэнд сайн
2022-09-21

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг билээ. Өдөр бүр өглөөний цайгаа тогтмол уух нь чухал. Учир нь өглөөний цай нь уураг, аминдэм , нүүрс ус, төмөр, кальци зэрэг шим тэжээлийн бодисуудын чухал эх үүсвэр болохоос гадна хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал юм.  

Өдрийн эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай.Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой гэж зөвлөдөг. Шимт бодисоор баялаг нь өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг. Өглөөний цайгаа уухгүй өнгөрч болохгүй 5 шалтгааныг онцлон хүргэж байна. 

1. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс эрүүл, амжилттай байдаг

Мэргэжилтнүүд наснаас үл хамааралтайгаар, өглөөний цай уусан эсэх нь хүний төвлөрөх, тогтоох, ажиллах чадварт нөлөөлдөгийг тогтоожээ. Шөнө унтаж амарсаны дараагаар хүний цусан дахь чихрийн буюу глюкозын хэмжээ буурсан байдаг. Харин глюкоз бол тархины болон булчингийн гол эрчим хүчний эх үүсвэр юм.

Иймээс тархи хэвийн хэмжээнд ажиллахын тулд хэрэгцээт шим тэжээлүүдийг өглөөний цайнаасаа авч байхаар зохицуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хоол идэхээс нааш бодисын солилцоо явагдаж, бүх эрхтнүүд хэвийн үйл ажиллагаандаа орж чадахгүй гэсэн үг. Өглөөний цагийг илүү анхааралтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл тэжээллэг зүйл заавал идээрэй.

2. Идэвхтэй, эрч хүчтэй амьдралд өглөөний цай чухал

Энгийнээр хэлбэл өглөөний цай уусан хүний бие илүү их эрч хүчтэй, сэргэг байдаг. Английн эрдэмтэд өглөөний цай уусны дараагаар биед “Энерги үйлдвэрлэж эхлээрэй” гэсэн дохио тардаг болохыг тогтоожээ. Тэгэхээр өглөөний цай уусны дараа биеэс чинь эрч хүч ундраад л байна гэсэн үг юм. Тиймээс өглөөний цайгаа алгасаж болохгүй шүү!

3. Өглөө илчлэгтэй, эрүүл хүнс хэрэглэвэл түргэн хоолноос татгалзахад чинь тусална

“Өглөө юм идэхгүй байхад зүв зүгээр байдаг мөртлөө яг өдрийн цайны цаг болохоор л хэд хоног хоосон байсан юм шиг өлсдөг ш дээ”-Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс ингэж хэлэх нь олонтаа.Боловсруулах зүйлгүй, хов хоосон ходоодтой үед төв мэдрэлийн системээс чам руу “хоол нэхэх мэдрэмж”-ийг илүү хүчтэйгээр илгээх болно. Тиймээс л өглөө нь юм идээгүй хүмүүс өдөр нь их хэмжээний бөгөөд хоолны дуршил өдөөдөг, өөх тостой буруу хоол руу тэмүүлэх нь элбэг. Харин өглөөний цай уучихвал өдөр нь тийм ч их өлсөөгүй байхдаа “эрүүл ухаан” –аа ашиглан зөв хоолыг, зөв порцоор сонгон идэж чадна.

4. Зүрхний эрүүл мэндэд чухал нөлөөтэй

Харвардын их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар өглөөний цайг алгасах зуршил нь зүрхний элдэв эмгэгээр өвдөх эрсдэлийг 27%-иар ихэсгэдгийг тогтоожээ. Эрдэмтэд 16 жилийн турш 26 мянган хүний дунд судалгаа явуулсан бөгөөд өглөөний цай уудаг, уудаггүй хүмүүсийн судалгааны үр дүн маш зөрүүтэй гарсан байна.

5. Чихрийн шижинтэй болох эрсдэлийг бууруулдаг

Өглөөний цай уудаггүйгээсээ болж чихрийн шижинтэй болсон тохиолдол маш олон бий. ДЭМБ-ээс ч өглөөний цай уух нь өдрийн турш өөрийн хоолны дуршлыг хянаж, чиглүүлэхэд чухал үүрэгтэй байдаг талаар мэдээлэл гаргаж байсан. Яваандаа чиний муу зуршил чамайг 2-р зэргийн чихрийн шижин болон цусны даралттай болоход ч нөлөөлж болох юм шүү. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн өглөөний цайгаа алгасалгүй тогтмол ууж байгаарай.

Shuud.mn
Сонин хачин
Meg Blunt:
Best Crypto Recovery's Experts/RecoveryMasters My experience of online scamming took seconds and cost me thousands. I was fooled by a YouTube video that convinced me that I could make a killing in Crypto, and the minute I clicked the link and deposited funds, I knew something was up, but it was too late. I worked with Recovery Masters, and they were so helpful and supportive, and in the end, it took a few days, I got almost all of the money back. It wouldn't have been possible for me to meet up economically because I almost invested all my money but all thanks to RecoveryMasters with their genius effort to help me recover my already stolen currency. Please ensure also to consult if you need such help: RecoveryMasters via email: (recoverymasters@email.cz) or whatsapp +1(551) 202-23-35
2023-02-24