Наймдугаар сарын 31-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угаах ажил хийж байсан 11-р ангийн сурагч Г.Батмөрөн аварсан.
Түүнд "Хан Монгол" сургуулиас 100 хувь үнэ төлбөргүй суралцах 16 сая төгрөгийн сургалтын батламж гардуулж өгсөн байна.
Г.Батмөрөн нь Сонгинохайрхан дүүргийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11 дүгээр ангид суралцдаг бөгөөд зуны амралтаараа барилгын цонх угаадаг ажил хийж байхдаа ийнхүү хүүхдийн амь аварч онцгой гавьяа байгуулсан юм.
Тухайн үед "Тайм Тауэр" хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 орчим насны хүүхэд зогсож байсныг оршин суугчид олж харж, Онцгой байдын газар руу холбогдож тусламж хүссэн байна. Аврагчид ирэхээс өмнө Г.Батмөрөн хүүхдийг аварчээ.
Есдүгээр сарын 8-ны өдөр түүнийг Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн” тэмдгээр шагнав. Мөн СХД-ийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг ИТХ-аас гардуулан өгч, баяр хүргэсэн юм.