Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн цуваа Киев хотын төвд зам тээврийн осолд өртсөн талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ.
"Киев хотод Ерөнхийлөгчийн сууж явсан автомашин цувааны бусад машинуудтай мөргөлдсөн. Ерөнхийлөгчийг эмч үзээд, биеийн байдал хэвийн байна гэж дүгнэсэн. Зам тээврийн ослын нөхцөл байдлыг хууль сахиулагчид тодруулна хэмээн Никифоров Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленский Изюм хотоос буцаж, Киевт ирсэн хойноо ийнхүү осолд өртсөн бололтой. Тэрбээр есдүгээр сарын 14-ний өдөр Харьков хотын Изюм хотод очин, энэ хотыг чөлөөлсөн Украины зэвсэгт хүчнийхэнтэй хамт Украины төрийн далбааг мандуулсан юм.
Г.Бямбасүрэн